Он цагийн хэлхээс

1921 он

Ардын Намын төв хороо, Түр Засгийн газрын хамтарсан хурал 07 дугаар сарын 10-ны өдөр болж төрийн яамдыг шинэчлэн байгуулахад Шүүх яамны ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салаа”-г байгуулжээ.

Анхны даргаар нь Санжмятав мөн Мархадыков нар томилогдон ажиллаж байв. Төрийн олон яамдын сайд, Засгийн газрын зөвлөх, эрхэлсэн түшмэл нар 08 дугаар сарын 30-нд хуралдан зөвлөлдөж шийдвэрлэхдээ Гянданг цагдан сэргийлэхийн хуягууд хамгаалж байсныг өөрчлөн энэ ажлыг Шүүх яамны харьяа Засан сайжруулах байгууллагад дагнан хариуцуулж, хэрэгтэн ялтанг Монгол цэргийн хуягуудаар харгалзуулан хамгаалж байхаар тогтов.

1923 он

Засгийн газар 08 дугаар сарын 23-нд “Их гянданд хоригдогсдын байдлын тухай” 29 дүгээр тогтоол гаргажээ

Засгийн газрын 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар хурлаар Улсын төв Гяндангийн барилга бариулах тухай хэлэлцээд энэ зардалд зориулан Сангийн яамнаас 7 мянга 500 лан мөнгийг зарцуулахаар шийдвэрлэв.

1924 он

11 дүгээр сард хуралдсан Улсын Анхдугаар Их хурал, мөн онд хуралдсан МАН-ын III дугаар их хурлаас Хувьсгалт Монгол Улсын ял эдлүүлэх байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын үндсэн зарчмыг тодорхойлон заав.

Засгийн газрын 07 дугаар сарын 04-ний 23 дугаар хурлаас аливаа хоригдогсдыг ялаас өршөөн хэлтрүүлэх, алах ялыг хэлтрүүлэн 10 жил гянданд хорьж уучлан хишиг хүртээх… талаарх Шүүх Яамны оруулсан саналыг баталжээ.

БНМАУ-ын Анхдугаар Их хурлын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолд: Шүүх яамны их гяндан ба улсын доторхи олон албан газруудын байдлыг цөм Европын байдалд нийцүүлэх агаад аливаа ялтан хэрэгтний бие махбодид харшгүй зохих гяндангуудыг шинэчлэн байгуулвал зохихыг заасан байна.

1925 он

Засгийн газраас 02 дугаар сард 6 дугаар тогтоол гаргаж “Хэргийн учир гянданд хоригдогсдод ном судар, сонин бичиг, бийр цаас оруулж гэгээрүүлэх” тухай заажээ.

Засгийн газрын 05 дугаар сарын 09-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “Шинэ гянданг байгуулахын наана хуучин гяндангийн дотоод байдлыг арга эрэн засан сайжруулах дүрэм”-ийг батлав. Энэ дүрэмд зааснаар Гяндангийн байдлыг сайжруулах тусгай Комитет хэмээх хуралдааныг байгуулж бүрэлдэхүүнд нь Дотоод, Сангийн, Шүүх явдлын яам, Улаанбаатар хотын захиргаа, Цагдан сэргийлэх хороо, Дэлгэр их уулын аймгийн яам, Орос, Хятадын худалдааны газраас нижгээд хүн оролцуулж байх болсон байна.

 1926 он

Засгийн газрын 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор “Гяндангийн дэргэд түр мөрдөх заавар” батлагджээ.

 1928 он

Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны гишүүдийн 5 дугаар сарын 14-ний хуралдааны 85 дугаар тогтоолоор Гяндангийн хуяг нарын ажил хүнд байдлыг харгалзан тэдний цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

1929 он

Засгийн газар, Улсын Бага Хурлын /УБХ/ Тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 14-ны өдрийн 19.55 дугаар хурлаас “Аливаа хэрэгтэн ялтнаар ажил үйлдвэрлэл хийлгэх тухай дүрэм”-ийг баталжээ. Энэ үеэс эхлэн хоригдолд ажлын хоног олгох болсон байна.

Энэ оны 09 дүгээр сарын 12-нд Гяндангийн шинэ барилгыг ашиглалтанд оруулан ялтнуудыг шилжүүлэн байрлуулах ажлын бэлтгэл хангагджээ.

Засгийн газар 11 дүгээр сарын 15 нд “хуучин гяндангуудыг устгах тухай” 37 дугаар тогтоол гаргаж, хэрэгжүүлэх ажил зохион байгуулагдсан байна.

1930 он

Засгийн газрын 07 дугаар сарын 25-ны дөрөвдүгээр хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар сарын 24-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хянан харгалзах комиссын ажил явуулгын дүрэм” батлагдав.

Гяндан салааг 1930 оноос Улсын засан сайжруулах газар гэж нэрлэх болов.

Цэдэв овогтой Жамц Улсын Засан сайжруулах газрын даргаар томилогджээ.

 1931 он

Шүүх яамны сайдын 75 дугаар тушаалаар Засан сайжруулах газрын даргаар Гончигийн Шарбандийг томилжээ.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Монгол Ард улсын дотор аливаа хэрэгтэн ялтанг засан сайжруулах ажлын тухай хууль” батлан гаргав.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 07 дугаар сарын 30-ны 46 дугаар хуралдаанаас баталсан БНМАУ-ын прокурорын байгууллагын дүрмийн 7-д “… мөн хоригдол хүмүүсийг хууль ёсоор хорьж байгаа эсэх хийгээд түүнчлэн хорих газрын байр байдал ба ажил хянах” ажлыг үүрэг үүрэг болгожээ.

1935 он

Шүүх яамны сайдын 07 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаалаар Өлзийхутагийг Төв засан сайжруулах газрын даргаар томилжээ.

ДЯЯ-ны сайдын 09 дүгээр сарын 10-ны өдрийн 148 тоот тушаалаар Даржаагийн Гэндэн- Яринпилийг Төв Засан сайжруулах газрын даргаар томилов.

Энэ онд Шүүх яамны Засан сайжруулах газрыг Дотоод явдлын яамны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

1936 он

БНМАУ -ын Дотоод Явдлын Яамны сайдын 09 дүгээр сарын 10-ны 148 тоот тушаалаар Шүүх Яамнаас Улсын засан сайжруулах газрыг ДЯЯ-д шилжүүлэхтэй холбогдуулан Төв засан сайжруулах газрыг байгуулж, даргаар нь Гэндэн-Яринпилийг томилжээ.

1937 он

Мөн оны 03 дугаар сард Мартын 8-ны 27 жилийн ойгоор 24 эмэгтэй ялтныг өршөөн суллаж байжээ.

1938 он

Дотоод явдлын яамны сайдын 10 дугаар сарын 333 дугаар тушаалаар тус яамны харьяа Хорих цагдах газрын аж ахуй, орон нутгийн засан сайжруулах газруудад албан бичиг дарах нүүр тэмдэг, лацны тэмдэг олгож хэрхэн хэрэгжүүлэхийг заажээ.

Уг тэмдгийг Баянхонгор, Баян -Өлгий, Говь -Алтай, Дундговь, Төв, Сүхбаатараас бусад 16 аймгийн газруудад олгосон байна.

1939 он

Дотоод явдлын яамны сайдын 06 дугаар сарын 30-ны өдрийн 292 тоот тушаалаар Жамъяндонойг Засан сайжруулах газрын даргаар томилов.

ДЯЯ-ны сайдын 11 дүгээр сарын 03-ны өдрийн 696 тоот тушаалаар Бадамсүрэнг Засан сайжруулах газрын даргаар томилжээ.

1940 он

Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан 01 дүгээр сарын 04-ний өдөр “Засан хүмүүжүүлэх үйлдвэр, лагериудыг удирдах газрын төв засан сайжруулахын харуул жижүүрийн дагаж мөрдөх заавар”-ыг баталжээ.

Улсын төв засан сайжруулах газрыг 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар /ЗХҮЛ ба ХАУГ/ хэмээн нэрлэх болов.

ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудыг удирдах газрын 1940 оны тайлан хэмээх дэлгэрэнгүй тайлан бичигдэж ДЯЯ-ны зөвлөх Соколовт танилцуулагдаж байжээ.

1941 он

Тусгай комиссын 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Бямбаев Ринчинийг 10 жил хорихоор шийтгэн ялыг эдлүүлж эхэлжээ.

1942 он

УБХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас “БНМАУ- ын ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудын дэргэдэх хянан харгалзах комиссын дүрэм”-ийг батлан гаргажээ.

УБХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 06-ны өдрийн 8 дугаар хурлаас “Насанд хүрээгүй хүүхдийн дотор гэмт хэрэг өдүүлж байгааг ба харгалздаггүй байгаа явдлыг устгах тухай” тогтоол гаргав.

1943 он

БНМАУ-ын СнЗ, НТХ-оос 01 дүгээр сарын 25-нд “ДЯЯ-ны харьяа төв, хөдөөгийн засан хүмүүжүүлэх байгууллагын хоригдолд загас, зээр, шувуу зэрэг амьтны махыг бэлтгэж нийлүүлэх тухай” 6/10 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоолд… бойны газрын малын толгой, шийр, гэдэс гүзээ зэргийг хоригдлуудын хоолонд зориулан өгч байхыг Идэш тэжээлийн яаманд даалгажээ.

1944 он

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар хурлаас “Хүүхдийн колонийн хэрэг эрхлэх комиссыг байгуулах тухай” тогтоол гаргаж, уг комиссын даргаар УБХ-ын тэргүүлэгч Янжмаа, гишүүдэд: ДЯЯ-ны сайд Шагдаржав, Ардын гэгээрүүлэх яамны сайд Машлай, Шүүх яамны сайд Жамбалдорж, Улсын прокурор Банзрагч нарыг томилжээ.

Дээрх комиссын мөн оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан нэгдүгээр хурлын тогтоолд “Тус хүүхдийн колонийн хүүхэд үргэлж байрлах ба хичээллэх орон сууцыг тусгайлан гаргаж, 4-р сарын 15-нд бэлэн болгохыг ДЯЯ-ны орлогч сайд Бүрнээ, Төв засан хүмүүжүүлэх газрын дарга Жамъяндоной нарт даалгасугай” гэж заасан байна.

Мөн комиссын 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар хурлаас “ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд, хорих ангиудыг удирдах газрын харьяа насанд хүрээгүй хоригдлуудын хөдөлмөрийн колонийн дүрэм”-ийг баталжээ.

1945 он

ДЯЯ-ны сайдын 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар Бавуудоржийг Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагеруудыг удирдах газрын даргаар томилов.

Улсын болон Цэргийн прокурорын газраас Засан сайжруулах газарт хийсэн шалгалтын дүнг НТХ-ны Улс төрийн Товчооны хурлаар хэлэлцэж, ажпын хариуцлага алдсан газрын дарга Жамъяндоной, Төв лагерийн дарга Чойжамц нарыг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэж байсан тухай ахмад ажилтан Ш.Цэрэнжид гуай дурсамждаа өгүүлжээ.

1946 он

Ардын СнЗ-өөс  06 дугаар сарын 28-нд “ДЯЯ-ны Булган дахь лагерийг улсын сангийн аж ахуй трестэд шилжүүлэх тухай” 39 дүгээр тогтоол гаргав.

ДЯЯ-ны сайдаас 08 дугаар сарын 25-нд “Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудыг удирдах газрын харьяа лагерь, хорих ангиудад хоригдлын тоо бүртгэлийн ажлыг хэрхэн явуулах тухай заавар” батлагдав.

1947 он

ДЯЯ-ны сайдын 03 дугаар сарын 03-ны өдрийн 118 тоот тушаалаар Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагеруудыг удирдах газрын даргын үүргийг мөн яамны орлогч сайд Бүрнээд хавсарган хариуцуулсан байна.

Ардын СнЗ-өөс 11 дүгээр сарын 04-нд “Хоригдлуудыг хөдөлмөрт ашиглах явдлыг сайжруулах арга хэмжээний тухай” 60 дугаар тогтоол гаргажээ.

1948 он

ДЯЯ-ны сайдын 03 дугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тушаалаар Ц. Батхүүг Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагеруудыг удирдах газрын даргаар томилжээ.

ДЯЯ-ны сайдын 07 дугаар сарын 31-ний өдрийн 582 тоот тушаалаар Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудын дэргэд шинээр байгуулах Хүүхдийн колонийн орон тоо, төсвийг баталсан байна.

ДЯЯ-ны сайдаас 04 дүгээр сарын 14-ний өдөр “Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газрын харьяа төв, хөдөөгийн ангиудад хоригдлыг хэрхэн мөрдөн хорих тухай дүрэм”-ийг баталжээ.

1949 он

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дөрөв дүгээр зарлигаар баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар бүлэгт “Шүүхийн тогтоолыг биелүүлэх журам”-ыг тусгасан байна

Тус оны 08 дугаар сарын 06-нд УБХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр зарлигаар батлагдсан “Шүүхийн зохион байгуулалтын тухай хууль”-ийн 6 дугаар бүлгийг “Шүүхийн гүйцэтгэгч нар” гэж нэрлэн тогтоол гүйцэтгэлийн зарим ажиллагааг зохицуулж байжээ.

1950 он

Ардын СнЗ-ийн 02 дугаар сарын 08-ны “Хоригдолд ажпын хоног олгох тухай” 287 дугаар тогтоол гаргаж, журмыг баталсан байна.

Сайд нарын Зөвлөлийн 05 дугаар сарын 26 өдрийн 126 дугаар тогтоолоор “БНМАУ-ын ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь, гянданд хоригдлыг байлгах тухай дүрэм батлагдав.

ДЯЯ-ны сайдын 09 дүгээр сарын 22-ны “Засан хүмүүжүүлэх лагериудын дарга, орлогчид аж ахуйн зарим хангалтыг үнэ төлбөргүй хэрэглүүлэх тухай” 906 тоот тушаал, 10 дугаар сарын 24-ний өдөр “Өөрийгөө хамгаалах хоригдол харуулаар хамгаалуулах тухай” 1009 тоот тушаал гарчээ.

Сайдын 10 дугаар сарын 05-ны 946 тоот тушаалд “ДЯЯ-ны онцгой лагерь нь 1950 онд улсаас өгсөн алт гаргалтын жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь 4 сарын өмнө 100,2 хувиар биелүүлсэн”-ийг тэмдэглээд лагерийн дарга хошууч Цэвээний Балжинням, инженер В. Я. Копьев нарыг 2 сарын цалингаар, бусад хүмүүсийг үнэ бүхий зүйлээр шагнасан байна. Энэ нь жилийн төлөвлөгөөний урьдчилсан дүн байсан бололтой.

СнЗ-ийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний Комиссын 10 дугаар сарын 06-ны 75 дугаар хурлаар хоригдлын хоолны нормыг шинэчилж нэмэгдүүлэн баталжээ.

ДЯЯ-ны сайдын 12 дугаар сарын 02-ны “Солонгосын Ардын чөлөөлөх армид явуулах бэлгийн хувцасыг тус яамны үйлдвэрүүдээр оёулж бэлтгэх тухай” 2059 тоот тушаалд … Засан хүмүүжүүлэх газрын үйлдвэрээр бээлий 10000 хос, хөвөнтэй өмд, цамц 1500 хос, үстэй дээл 1000-ыг оёулахыг заажээ. Мөн тушаалд үйлдвэрүүдийн үйлдэхүүний биелэлтийг өдөр бүр 8 цагт авч, 9 цагт сайд Дүйнхоржав өөртөө болон Засгийн газарт танилцуулж байхыг орлогч сайд Шаравжалсанд даалгажээ.

СнЗ-ийн 12 дугаар сарын 08-ны 287 дугаар тогтоол гарч хоригдлыг хөдөлмөрт ашиглах ба хүмүүжүүлэх явдлыг сайжруулах зорилгоор тэдний ажлын бүтээлийг ял эдэлсэн хугацаанд нь тооцох ажлын хоног олгох журам тогтоосон байна.

Намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 121/25 дугаар тогтоол гарч …барилга барих ажилд ажиллаж байгаа хоригдол ажилчдын тоог 4000-д хүргэхийг ДЯЯ-ны сайд Дүйнхоржавт даалгажээ.

Онцгой лагерь 1950 оны алт гаргах жилийн төлөвлөгөөгөө 109.3 хувиар биелүүлжээ. Энэ он цагтай холбоотой байж болох нэгэн гэрэл зурагт: урт том ширээний эхэнд Маршал X. Чойбалсан, баруун, зүүн талаар нь Д. Сүрэнжав, С. Лувсан, Д. Моломжамц болон Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын дарга Ц. Батхүү. I онцгой лагерийн дарга Балжинням нар зогсч тэдний урьд олон гулууз алт өрөөтэй байгааг үзүүлсэн байдаг.

Сайд нарын Зөвлөл, Намын Төв хороо 05 дугаар сард 121/26 дугаар тогтоол гаргаж . . . өдрийн ажлын нормоо 121-151 хувиар биелүүлсэн хоригдолд талх 300, мах, буюу загас 75- 150, сахар 20-40 грамм, тамхи 10-25 ширхэгийг нэмэн олгож байхаар заажээ.

1951 он

ДЯЯ-ны сайдын 09 дүгээр сарын 22-ны 795 тоот тушаал гарч Хараагийн хорих лагерийн дэргэд 40 хүүхэд сургах 1,2 дугаар ангитай бага сургуулийг байгуулж, холбогдох зардлыг захиргаа аж ахуйн төсвөөс гаргахыг зөвшөөрчээ.

Мөн 09 дүгээр сарын 22-ны 794 тоот тушаалаар ЗХҮЛ ба ХАУГ-т хоригдож байгаа эмэгтэйчүүдээс төрсөн бөгөөд эхийн хамт байгаа хүүхдүүдэд олгох хоолны нормыг тогтоов.

1952 он

Шүүх яам, Улсын прокурор, Дотоод явдлын яамны сайдын хамтарсан шийдвэрээр 07 дугаар сарын 31-нд “Аймгийн ба ардын хэсгийн шүүхүүд, аймгийн ба хэсгийн прокурорууд, ДЯЯ-ны харьяа лагерийн дарга нар ба колониудад хоригдлуудыг хугацаанаас өмнө тэнсэн суллах журмын тухай” заавар батлагдан гарч хоригдолд ажлын хоног олгох хугацааг нарийвчлан тооцох заалт өгчээ.

1953 он

ДЯЯ-ны сайдын 02 дугаар сарын 05-ны 79 тоот тушаалын дагуу Засан хүмүүжүүлэх газрын төв, хөдөөд ажиллаж байгаа бага дарга, хянагч, хөлсний ажилчдын хувийн хэргийг ДЯЯ-ны боловсон хүчний хэлтсээс ЗХГ-ын харьяанд шилжүүлэх болсон байна.

СнЗ-ийн 05 дугаар сарын 13-ны 172 дугаар тогтоолын дагуу ЗХГ-ын харъяа Ерөө дэх мал өсгөх аж ахуйг Мал аж ахуйн яамны мэдэлд балансаас балансанд үнэ төлбөргүй шилжүүлэх ажил зохиогдож эхэлжээ.

Тус оны 08 дугаар сарын 5-ны өдөр БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Өршөөл үзүүлэх тухай” 94 дүгээр зарлиг гарчээ. Энэ зарлигийн 1 дүгээр зүйлд: “8 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй хүмүүс, 50-иас дээш насны эмэгтэйчүүд, 55-аас дээш насны эрэгтэйчүүд, сувилан эдгэрүүлж болохгүй онц хүнд өвчтэй хүмүүс ба мөн цэргийн гэмт хэргийг өдүүлсний учир шийтгэгдсэн хүмүүсийг тэдний шийтгэгдсэн ялын хугацааг харгалзахгүйгээр хорих газруудаас суллан тавьсугай” гэжээ.

1954 он

ДЯЯ-ны сайдын 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50 тоот тушаалаар Лувсанг ДЯЯ-ны орлогч сайд бөгөөд Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газрын даргаар томилсон байна.

Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс 07 дугаар сарын 20-нд 30 дугаар зарлиг гаргаж улсад албан журмаар нийлүүлэх мал аж ахуйн үйлдэхүүн ба татварыг дутуу биелүүлсэн хэрэгт шийтгэгдэгсдийг үлдэх ялаас нь чөлөөлөх болов.

Сайд нарын Зөвлөлөөс 19 дүгээр тогтоол гаргаж Улсын Барилга ба Зам барилгын ангийг Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газрын харъяанд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэв.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 07 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар тогтоолоор Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газрын дүрмийг шинэчлэн баталж, цэргийн албан хаагчдын бүрэлдэхүүнийг тогтоож, ДЯЯ-ны офицер, жагсаалын цэргийн хангамж хэрэглүүлэхээр шийдвэрлэв.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын ТөвХорооны “Ямаа самнах сам хийх тухай” 75/15 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийг биелүүлэх шуурхай ажил зохиосны дүнд оёдлын үйлдвэр 7000, Төв хорих 3000 ширхэг самыг богино хугацаанд хийж Төрийн дээд байгууллагын даалгаврыг биелүүлсэн байна.

Энэ онд “Шүүх, прокурорын ажилтны лавлах бичиг” ном хэвлэгдэж, тогтоол гүйцэтгэлтэй холбоотой зарим эрх зүйн баримт бичиг орсон байна.

1955 он

ДЯЯ-ны сайдын 07 дугаар сарын 08-ны “Хоригдлын хамгаалалтыг өөрчлөх тухай” 461 тоот тушаалд … Хоригдлыг тус яамны Тусгай хорооны хамгаалж байгаа бүх харуулуудыг 08 дугаар сарын 01-нээс эхлэн татан буулгаж, хоригдлын хамгаалалтыг орон тооны хянагчаар хамгаалуулж байхыг заасан байна.

1956 он

СнЗ-ийн 01 дүгээр сарын 28-ны “Хоригдлуудын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, харуул хамгаалалтын журамыг хүчтэй болгох арга хэмжээний тухай” 31 дүгээр тогтоол гаргав.

Сайдын 05 дугаар сарын 22-ны 206 тоот тушаалаар ЗХҮЛ ба ХАУГ-ыг татан буулгаж ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс / ЗХЕХ/ гэж нэрлэх болов. ЗХЕХ-ийн даргаар ахлах дэслэгч Авирын Ханджавыг томилсон байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 43/47 дугаар тогтоолын заалтыг биелүүлэх зорилгоор Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн дэргэд мөн оны 05 дугаар сард биеийн тамирын хороо байгуулж, даргаар нь хурандаа Бэгзийг томилжээ.

1957 он

ДЯЯ-ны сайдын 04 дүгээр сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар аймгууд дахь ЗХЕХ-ийн харьяа хорих ангиудыг орон тоогоор нь аймгуудын аюулаас хамгаалах хэлтсүүдэд нэгтгэн зохион байгуулах болсон байна.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос 11 дүгээр сарын 14-ний өдөр “Засан хүмүүжүүлэх байгууллагын ажлын тухай” 376 дугаар тогтоол гаргав.

1958 он

Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн даргын 06 дугаар сарын 13-ны өдрийн 156 тоот тушаалаар Түнхэлийн голд байгуулагдсан 50 КВТ-ын гар хийцийн усан цахилгаан станцыг Төв аймгийн Мандал нэгдэлд тусламж болгон шилжүүлжээ.

МАХН-ны Төв Хорооны Улс төрийн товчооноос 5 дугаар сарын 13-ны 143 дугаар тогтоол гаргаж, хоригдлыг хүмүүжүүлэхэд туслах зорилго бүхий “Хүмүүжүүлэгч” сонин гаргахыг ДЯЯ- ны Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэст зөвшөөрсөн байна.

СнЗ-ийн 05 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар тогтоолоор “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь, хорих ангиудад хорих дүрэм” батлагдав.

1959 он

ДЯЯ-ны сайдын тушаалаар 12 дугаар сараас Хүүхэнхүүгийн Пүрэвхүүг Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн даргаар томилжээ.

Сайд нарын Зөвлөлөөс “Хоригдлыг барилгын ажилд ажиллуулах тухай” 16 дугаар тогтоол гаргаж, цэрэг ба НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх газрын харьяанд байгаа хот, хөдөөгийн бүх хөдөлмөрлөвөл зохих хоригдлыг анги байгууллага, материал техникийн баазын хамт Улсын барилгын хороонд харьяалуулан шууд удирдуулах тухай заажээ.

Засан сайжруулах ерөнхий хэлтсийн дарга байсан А.Ханджав нарын хэд хэдэн удирдах ажилтан МАХН-ын уриалгаар Хөдөө аж ахуйн нэгдлийн даргаар томилогдон явав.

Нийт хоригдлын дунд сайн дурын уран сайханчдын үзлэг явуулж, нэгдсэн концертийг Улаанбаатар хотод тогложээ. Концертыг найруулан тавихад дуучин Долгоржав, Давагнамдал, жүжигчин Батсүх нар оролцсон байна.

1960 он

Энэ оны 03 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 86 дугаар тогтоол гарч Засан хүмүүжүүлэх байгууллагын үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоов.

Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийн даргын 04 дүгээр сарын 21-ны өдрийн “Хүмүүжих ажилчдаас гаргасан хөдөлмөрийн шинэ санаачлагыг дэмжих тухай” 118 тоот тушаал гарчээ. Энэ тушаалаар “Хамтын нөхөрлөл ба хүмүүжил” бригад байгуулан, бригадын үлгэрчилсэн дүрмийг боловсруулан нийт хорих ангид хүргүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн оны 07 дугаар сарын 15-нд Тэргүүний хүмүүжүүлэгчдийн, 11 дүгээр сард Тэргүүний хүмүүжигчдийн Анхдугаар зөвөлгөөнийг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулжээ. Тэргүүний хүмүүжигчидийн зөвөлгөөнийг 7 хоногийн хугцаагаар хийж, нийт 20800 төгрөг зарцуулах талаар сайдын мөн оны 10 дугаар сарын 706 тоот тушаалд заажээ.

Сайдын 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ажпын норм батлах тухай” 765 тоот тушаалаар хоригдлын төрөл бүрийн хөдөлмөрийн 21 төрлийн нормыг батлан мөрдүүлэх болов.

1961 он

БНМАУ-ын СнЗ-ийн 03 дугаар сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоол сүрьеэтэй хоригдлыг эмчлэх арга хэмжээний тухай заажээ.

СнЗ-ийн 04 дүгээр сарын 21-ний өдөр “Тосон цэнгэлийн модны үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 187 дугаар тогтоол гаргасан.

СнЗ 05 дугаар сарын 19-нд “Хорих газраас суллагдсан хүмүүсийг хөдөлмөрт зохион байгуулах тухай” 255 дугаар тогтоол гаргав.

1962 он

ДЯЯ-ны сайдын 07 дугаар сарын 20-ны 422 тоот тушаалаар УЦСГ-ын хорих ангийг ЗХЕХ-ийн мэдэлд шилжүүлэх Комисс томилж … ЗХЕХ-ийн харъяанд байсан хорих ангийг “Төв хорих”, Цагдан сэргийлэхээс шилжиж ирсэн хорих ангийг “2 дугаар хорих анги” гэж цаашид нэрлэж байхаар шийдвэрлэв.

Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтсийг энэ оноос эхлэн Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар /ЗХБУГ/ гэж нэрлэхээр шийдвэрлэв.

1963 он

ДЯЯ-ны сайдын 07 дугаар сарын 10-ны 11 тоот тушаалаар ЗХБУГ -ын удирдах ажилтны зөвлөлийг байгуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд: Газрын дарга, үйлдвэр, төлөвлөгөө эрхэлсэн орлогчид, гүйцэтгэх алба, санхүүгийн хэлтсийн дарга болон төв хорих ангийн дарга нар оржээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар тогтоолоор “Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комиссын дүрэм”-ийг батлан үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тогтоожээ.

НТХ, СнЗ-ийн 08 дугаар сарын 26-нд “Хүүхдийн колонийн ажлыг сайжруулах тухай” 228/387 дугаар тогтоол гаргав.

1964 он

СнЗ-өөс 2 дугаар сарын 9-нд “Бугантын мод бэлтгэлийн талаар авах зарим арга хэмжэээний тухай” 40 дүгээр тогтоол гаргав.

БНМАУ-ын СнЗ-ийн 9 дүгээр сарын 9-нд “Төмс, хүнсний ногооны зоорь барих ба засах тухай” 333 дугаар тогтоол гаргав.

СнЗ-ийн 104 дүгээр тогтоолыг үндэслэн Бэрлэг, Мөнгөн морьт, Хархорины колонийн дэргэд сүрьеэтэй хоригдлыг ажиллуулах мод үржүүлгийн хэсгүүдийг байгуулсан байна.

1965 он

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар зарлигаар “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль”-ийг баталжээ.

Энэ оноос эхлэн хоригдлын хөдөлмөрийг цалинжуулахыг болиулж, шимтгэл олгох хэлбэрт шилжсэн байна.

1966 он

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар зарлигаар “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль”-ийг баталжээ.

Энэ оноос эхлэн хоригдолын хөдөлмөрийг цалинжуулахыг болиулж, шимтгэл олгох хэлбэрт шилжсэн байна.

1967 он

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 04 дүгээр сарын 12-нд 98 дугаар тогтоол гаргаж, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын үйлдвэрлэлийн чиглэлийг өргөтгөн шинэчилж тогтоосон байна.

СнЗ-өөс 04-р сарын 12-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоол гаргав.

НАХЯ-ны сайдын 07 дугаар сарын 20-ны 355 тоот тушаалаар … СнЗ-ийн шийдвэрийг үндэслэн Улсын төв шорон, онцгой дэглэмийн колониудыг цэрэг харуулаар хамгаалуулах болж энэ ажлыг Хилийн ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газарт хариуцуулав.

Энэ онд батлагдсан БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн Ү хэсгийг “Тогтоол гүйцэтгэлийн ажиллагаа” гэж нэрлээд мөн хуулийн 251-304 дүгээр зүйлээр шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа зохицуулагдаж эхлэв.

1968 он

Зөвлөлтийн мэргэжилтэн Терчаников Евгений Николаевич Монголын Засан хүмүүжүүлэх байгууллагын зөвлөхөөр ажиллахаар иржээ.

Мөн оны 05 дугаар сарын 24-нд БНМАУ-ын НАХЯ, Улсын прокурор, Улсын дээд шүүхээс “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн биелэлтийг шалгасан дүнгийн тухай” 221, 86, 44 тоот тушаал гарч ЗХБУГ, аймаг, хотын НАХ хэлтэс, шүүх, прокурорын байгууллагад хандсан 22 төрлийн заалт, үүрэг өгөгдсөн байна.

НАХЯ-ны сайдын 10 дугаар сарын 19-ний 489 тоот тушаалаар Яамны сайд, орлогч сайдуудын хариуцах ажлын хуваарийг батлав. НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Үйлчилгээ аж ахуйн газрын дарга нь ЗХБУГ-ын үйлдвэр, аж ахуй, санхүүгийн бүх асуудлыг хариуцаж байвал зохихыг заажээ.

СнЗ-ийн 10 дугаар сарын 12-ны 369 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Хажуу-Улаанд жоншны уурхай байгуулахыг НАХЯ-нд даалгажээ.

СнЗ-өөс 12-р сарын 26-нд “Их Хайрханы Вольфрамын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 436 дугаар тогтоол гаргав.

1969 он

НАХЯ-ны сайдын 02 дугаар сарын 13-ны 50 тоот тушаалаар хоригдлын тоо бүртгэлийн ажиллагааны зааврыг 28 төрлийн хавсралттайгаар батлав.

Ардын боловсролын болон НАХЯ-ны сайдын 05 дугаар сарын 20-ны 134/241 тоот тушаалаар Хөдөлмөр хүмүүжлийн колонийн сургалтын системийг үйлдвэрлэл-сургалтын зарчмаар шинэчлэн явуулахыг зааж сургалтын төлөвлөгөөг баталсан байна.

СнЗ-өөс 08-р сарын 15-нд “Гялтгануурын орд газар ашиглах тухай” 290, 08-р сарын 30-нд “Хүмүүжил-хөдөлмөрийн колонийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 305 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан байна.

Засан хүмүүжүүлэх байрууллагын гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын ахмад ажилтан. Рэнцэнгийн Минжүүр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны 12-р сарын 18- ны 267 дугаар зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

1970 он

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 06-р сарын 19-нд “Хоригдлыг гэрээгээр ажиллуулах явдлыг журамтай болгох тухай” 170 дугаар тогтоол гаргаж нэг хоригдлын өдөрт хийсэн ажлын хөлсийг 25 төгрөгөөр тогтоож байхаар шийдвэрлэв.

СнЗ-өөс 08 дугаар сарын 5-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдах газрын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 269 дүгээр тогтоол гарсан.

СнЗ-ийн 11 дүгээр сарын 15-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдах газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 357 дугаар тогтоол гаргав.

1971 он

СнЗ-өөс 08 дүгээр сарын 5, 11-р сарын 15-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдах газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 269, 357 дугаар тогтоолуудыг гаргасан байна.

Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын хэлтсийн дарга, Зүүнхараа, Ононгийн лагерийн дарга асан Цэрэндоржийн Төмөрт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 7-р сарын 2-ны 133 дугаар зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Зүүнхараагийн хорих лагерт хянагчаар ажиллаж байсан Содномдоржийн Равжаа БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 7-р сарын 2-ны 133 дугаар зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэжээ.

1972 он

ЗХБУГ-ын даргын 21 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зүүнхараа, Бэрлэг, Налайх, Хажуу-Улаан, Мөнгөнморьт, Мааньт, Гал шар, Хар-Айраг, Бат- Өлзийтийн колонид ял эдэлж байсан 2470 хоригдолд Сүрьеэгийн үзлэг явуулж, эмчлэн сэргийлэх томоохон ажил зохиогдож байжээ.

1973 он

Тус оны 10 дугаар сард Батлан хамгаалах яамнаас 79 цэрэг авч хянагчаар томилон 12 анги, байгууллагад хуваарилан ажиллуулсан байна.

СнЗ-ийн 09-р сарын 24-ний 347 дугаар тогтоол , НАХЯ-ны сайдын 0699 тоот тушаал гарч Шаргалжуут, Өмнөдэлгэр, Бэрлэг, Мөнгөнморьт, Хархоринд барилга, мод бэлтгэлийн колонийг шинээр байгуулах болов.

1974 он

НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль байгуулагдаж, 1975 оноос хорих ял эдлүүлэх байгууллагын боловсон хүчнийг сургаж эхлэв.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажпыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоол гаргав. Энэ тогтоолд . . . оногдсон ялынхаа ихэнх хувийг эдэлж, засрах төлөвөө баттай олсон хүмүүс, анх удаа хөнгөн ял шийтгүүлсэн хүмүүсийг ердийн нөхцөлд ажиллуулж хүмүүжүүлэх тусгай хөнгөн дэглэмийн колони байгуулах тухай асуудал боловсруулж 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт оруулахыг НАХЯ-ны сайдад даалгажээ.

1975 он

СнЗ-өөс 05 дугаар сарын 23-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 252 дугаар тогтоол гаргав.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Улс төр хүмүүжлийн комиссоос 04 дүгээр сард нийт хоригдлуудад хандан захидал илгээсэн байна.

НАХЯ-ны сайдын 11 дүгээр сарын 20-ны 824 тоот тушаалаар Улсын төв шорон, Мөнгөнморьт, Өмнөдэлгэр, Хар-Айраг, Хархорин, Зүүнхараа, Налайх, Бат-Өлзийтийн колониудад гүйцэтгэх алба, харуул хамгаалалт эрхэлсэн орлогч дарга нарыг шинээр томилов. Энэ нь СнЗ-ийн 252 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсныг тушаалд тэмдэглэжээ.

1976 он

СнЗ-өөс 05 дугаар сарын 20-нд “Засан хүмүүжүүлэх анги байгуулах тухай” 101 дүгээр тогтоол гарчээ.

1977 он

СнЗ-өөс 04 дүгээр сарын 30-нд “Засан хүмүүжүүлэх анги татан буулгах тухай” 208, 07-р сарын 8-нд “Зам засварын колони, анги байгуулах тухай” 228 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан байна.

1978 он

“Эх оронд иргэн бүр үнэтэй” ном хэвлэгдэв. Энэ номыг “Хүмүүжүүлэгч” сонины 20 жилийн ойд зориулан эмхтгэж хэвлүүлсэн байна.

НАХЯ-ны сайдын 05 дугаар сарын 20-ны 300 тоот тушаалаар хүмүүжил-хөдөлмөрийн колонийг “Дарьт”-д нүүлгэн төвлөрүүлэх болов.

ЗХУ-ын ДЯЯ-ны Засан хүмүүжүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал А.А.Коновалов Монгол Улсад зочилсон байна.

БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас 12 дугаар сарын 29-ний өдөр “Шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтэд тавих шүүгчийн хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоол гаргав.

1979 он

Энэ оноос эхлэн нийт анги, колониудад “Хүмүүжил-хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг сар бүр зохион байгуулж, хоригдлын ажлыг дүгнэн шагнаж урамшуулдаг журамд шилжсэн байна.

Хуульч Л. Чүлтэмсүрэн “Засан хүмүүжүүлэх байгууллагын товч түүх” /1921-1960/ ном бичиж хэвлүүлжээ.

НАХЯ-ны сайдын 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хорих газраас суллагдсан хүмүүст ЦСБ-аас тавих захиргааны хяналтын ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 770 тоот тушаалд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1968 оны 216 дугаар зарлигийн заалтыг хэрэгжүүлэхийг заажээ.

Мөн оны 11 дүгээр сард Куба улсын нийслэл Гавана хотод болсон олон улсын ял эдлүүлэх байгууллагын симпозиумд манай төлөөлөгчид оролцов. Энэ симпозиумд Д. Амгалан “БНМАУ-д хорих ял шийтгүүлэгчдийг засан ба дахин хүмүүжүүлэх үндсэн хэрэгсэл бол нийгмийн тустай хөдөлмөр мөн” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Хоригдлын дунд зарласан “ШБОС-79” уралдаанд шалгарсан Бадамын Шарав нарын 14 хоригдлыг 30-60 ажлын хоногоор шагнаж байв.

1980 он

НАХЯ-ны орлогч сайдын 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалаар “Гэмт хэрэг, оргодолгүй, хөдөлмөр хүмүүжлийн тэргүүний хамт олон” түүнчлэн ЗХХБУГ-ын болон колонийн “Тэргүүний хүмүүжигч” гэрчилгээ олгож байх зааврыг баталсан байна.

МАХН-ны Төв Хорооны Улс төрийн Товчооноос 7 дугаар сарын 3-нд “Засан хүмүүжүүлэх байгууллагын ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 206 дугаар тогтоол гаргав.

Энэ оноос эхлэн удирдах газрыг Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар /ЗХХБУГ/ хэмээн нэрлэжээ.

ЗХХБУГ-ын харуул хамгаалалтын тасгийн тэргүүний эрэлчин ахлагч, Д. Чулууны хөдөлмөрийн амжилтыг өндрөөр үнэлэн газрын даргын 429 тоот тушаалаар түүнийг Москвагийн олимпод зочноор оролцуулах, зардалд нь 2963 төгрөг 12 мөнгө олгохоор шийдвэрлэжээ.

НАХЯ-ны сайдын 08 дугаар сарын 29-ний 749 тоот тушаалд хоригдлын харуул хамгаалалтын ажилд ноцтой дутагдлууд оршиж байгааг тэмдэглэсэн байна. Мөн хорих ангиас оргосон этгээдийг эрэн сурвалжлах ажлын зааврыг баталжээ.

Сайд нарын Зөвлөлөөс 12 дугаар сарын 30-нд “Хөдөлмөр-хүмүүжлийн бригад, архаг архичдыг албадан эмчлэх тасгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 418 дугаар тогтоол гаргав. Ингэж энэ ажпыг НАХЯ-ны ЗХХБУГ-т хариуцуулах анхны эхлэл тавигдав.

НАХЯ-ны сайдын 12 дугаар сарын 24-ний 1051 тоот тушаалаар ЗХХБУГ-т арга зүй зөвлөл байгуулахаар шийдвэрлэжээ.

1981 он

Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудыг удирдах газрын харьяа Зүүнхараагийн аж ахуйд гахайчнаар ажиллаж байсан Найдангийн Дэнсмаад БНМАУ-ы Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 6-р сарын 26-ны 189 дүгээр зарлигаар БНМАУ- ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 11-р сарын 16-ны 403 дугаар зарлигаар “БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль”-ийг батлав. Хуулийн нэг онцлог заалт бол хоригдлын хийсэн ажпын тоо, чанарт тохирсон цалин олгох болсон явдал юм.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1980 оны 206 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 1981 онд “Засан хүмүүжүүлэх албаны мэдээлэл” сэтгүүл хэвлэгдэн гарах болж, эрхлэгчээр нь Д. Амгалан, нарийн бичгийн даргаар нь А. Лхагва нар томилогдон ажиллав.

БНМАУ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ойтой холбогдуулан ЗХХБ-ын хамт олонд МАХН-ын Төв Хорооны Захиргааны байгууллагын хэлтэс, НАХЯ-ны коллеги, Намын хорооны товчооноос баярын илгээлт ирүүлж, амжилт бүтээлийг нь өндрөөр үнэлэн, цаашдын ажлын чиглэлийг заан тодорхойлсон байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газраас 5-р сарын 14-нд “БНМАУ-ын Зэвсэгт хүчний сахилгажуулах ангид ял эдлүүлэх журам батлах тухай” 136 дугаар зарлиг гаргав.

1982 он

ЗХУ-аас Валентин Апександрович Бумаго уригдан ирж, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагыг удирдах газарт зөвлөх мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна.

ЗХХБУГ-ын даргын 05 дугаар сарын 31-ний өдрийн 360 тоот тушаалаар нийт 9 анги, колонийн 338 хоригдолд 15 төрлийн мэргэжил эзэмшүүлснийг баталсан комиссын дүгнэлтийг үндэслэн мэргэжпийн үнэмлэх олгожээ.

Мөн оны хавар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан томоохон хэмжээний түймрийг унтраахад Багануур дахь чанга дэглэмтэй колониос 200 гаруй ялтан оролцож, үүргээ сайн биелүүлэх явцад нэг ч хүн оргож алга бололгүй анги байрандаа эргэж ирсэн байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 6-р сарын 25-нд “Тусгай комендатур байгуулах тухай” 188 дугаар тогтоол гаргаж, эдгээр комендатурыг ЗХХБУГ-ын нийт орон тоонд багтаан байгуулахыг заажээ.

Мөн оны 11 дүгээр сарын 03-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн Тэргүүлэгчдээс “Тогтоол гүйцэтгэлийн ажпыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 9/30 дугаар тогтоол гаргав.

1983 он

Хуульч Б. Дашзэвэг: а/ “Ялтныг Засан хүмүүжүүлэх ба дахин хүмүүжүүлэх үндсэн арга хэрэгсэл”, б/ “БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүйгээр ялтныг засаж, дахин хүмүүжүүлэх үйл явцыг зохицуулах зарим асуудал” номоо хэвлүүлэв.

БНМАУ-ын Дээд Шүүхээс “Шүүхийн тогтоол гүйцэтгэлийн албаны асуудлууд” /эмхтгэсэн: хуульч С.Дамдинсүрэн/ ном хэвлэгдэв.

Мааньтаас Зүүнхараад 200 ялтныг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон хуяглан хүргэлтийн ажиллагаа өндөр зохион байгуулалттайгаар хийгдсэн байна.

Улсын Дээд Шүүхийн бүгд хурлаас 12 дугаар сарын 27-нд “Тогтоол гүйцэтгэлийн ажиллагааг хойшлуулах, хэрэгсэхгүй болгох, албадан биелүүлсний зардал төлүүлэх тухай” 57 дугаар тогтоол гаргав.

1984 он

Улаанбаатар хотын Ганц худагт байрлаж байсан гяндангаас 53 ялтныг, мөн сарын 18-ны өдөр тусгай хамгаалалттайгаар нүүлгэж, Төв аймгийн Лүн сумын Авдрант уулын хажууд барьсан гяндангийн барилгад шилжүүлэн байрлуулсан байна.

БНМАУ-ын СнЗ-ийн 278 дугаар тогтоол, НАХЯ, Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1076/260 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор сүрьеэ өвчтэй хоригдлыг тусгайлан эмчлэх “Эмнэлэг колони”-ийг байгуулав.

1985 он

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Зарим этгээдийг хөдөлмөр-хүмүүжил, хөдөлмөр-эмчилгээний газарт явуулж байх тухай” 126 дугаар зарлиг гаргав. Энэ үеэс эхлэн уг ажлыг ЗХХБУГ-т хариуцуулах шинэ чиглэл тогтоож, Ерөөд ажиллаж байсан хөдөлмөр-хүмүүжлийн бригад, архаг архичдыг эмчлэх тасгийг газар болгож өргөтгөн зохион байгуулсан юм.

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяанд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагыг харьяалуулах болсны улмаас НАХЯ-ны сайдын 3 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тушаалаар Ж.Содномыг Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга бөгөөд ЗХХБУГ-ын даргаар томилсон байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр “БНМАУ- ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн биелэлт, ялтнуудын дунд зохиож байгаа улс төр хүмүүжлийн ажлыг шалгасан дүнгийн тухай” 23 дугаар тогтоол гарав.

1986 он

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Хөдөлмөр-хүмүүжил, хөдөлмөр-эмчилгээний газар байгуулах тухай” 159 дүгээр тогтоол гаргаж Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Бүрэнхаанд энэ чиглэлийн газрыг албадан эмчлэх тасагтайгаар байгуулан ЗХХБУГ-ын харьяанд ажиллуулахыг даалгав.

БНМАУ-ын Дээд Шүүхийн дарга, ХЗЯ-ны сайдын хамтарсан 262/58 тоот тушаалаар “Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг комиссын хуралдааны журмаар худалдан борлуулах тухай” заавар батлагдан гарчээ.

1987 он

Улсын Дээд Шүүхийн бүгд хурлаас 6 дугаар сарын 27-ны өдөр “Хорих ял шийтгүүлсэн этгээдийн ял эдлэх дэглэмийг зөв тогтооход анхаарах зарим асуудлын тухай” 27 дугаар тогтоол гарав.

Мөн оны 12 дугаар сарын 24-нд БНМАУ-ын Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооны даргын 286, НАХЯ-ны сайдын а/69 тоот тушаал гарч “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колониос суллагдсан хүмүүсийг нийгмийн тустай хөдөлмөрт оруулж, хөдөлмөрийн хамт олны дунд үргэлжлүүлэн хүмүүжүүлэх тухай журам”, 11 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс 159 дүгээр зарлиг гаргаж “БНМАУ-д хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх журам, нөхцлийн тухай дүрэм” батлав.

1988 он

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 5 дугаар зарлиг гарч, 1981 онд батлагдсан БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

            “Улаан-Од” сонины 1988 оны 1-р сарын 7-ны № 2-т ЗХХБУГ-ын дарга хошууч генерал Ж.Содномын ярилцлага нийтлэгджээ. Энд 1988 оны ажлаа дүгнэж, 1989 оны зорилгоо дэвшүүлсэн байна.

 “Эх оронд иргэн бүр үнэтэй” гэсэн номыг “Хүмүүжүүлэгч” сонины 30 жилийн ойд зориулан эмхтгэж хэвлүүлсэн байна.

1989 он

НАХЯ-ны сайдын 05 дугаар сарын 4-ний өдрийн 6/145 тоот тушаалаар Лодойсамбуугийн Санжаасүрэнг Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын даргаар томилсон байна.

 1990 он

Цагдаагийн дээд сургуульд Засан хүмүүжүүлэх хөдөлмерийн байгууллагын ажиллагсдаас эчнээгээр суралцуулах ангийг анх удаа нээж, 37 хүн элсүүлэн авчээ.

 “Ардчилал” сонины сурвалжлагч, сэтгүүлч С.Цогтсайхан 1990 оны 09-р сард Авдрант дахь онцгой дэглэмтэй хорих ангид тусгай томилолтоор очиж ажиллахдаа “Шоронг хүн бий болгосон, шоронд хүн өөрөө суудаг” гэсэн 7 хэсэг бүхий нийтлэл бичиж мөн сонины 10-р сарын № 20-д хэвлүүлжээ.

Сэтгүүлч Г.Дамба “Тоншуул” сэтгүүлийн 1990 оны № 14-т “Шоронгийн нууц” нэртэй нийтлэл хэвлүүлжээ. Энэ нийтлэлийг “Шоронгоос хуулийн байгууллага, уншигч олонд дуулгаж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу бичсэн гэдэг.

1991 он

Монгол Улсын Хууль зүйн сайдын 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6/150 тоот тушаалаар Жанчивын Чойндонг Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын даргаар томилжээ.

Улсын Дээд Шүүхийн бүгд хурал 9 дүгээр сарын 25-ны өдөр “Гянданд ял эдлүүлэх, түүний дэглэмийг тогтоох талаарх хуулийн заалтыг тайлбарлах тухай” 106 дугаар тогтоол гаргав.

Хошууч генерал А. Думбурай, хурандаа А. Лхагваа, дэд хурандаа агсан Л.Чүлтэмсүрэн нар “БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар гарсан хууль эрхийн баримт бичгийн эмхэтгэл /1921-1950/ бэлтгэн анх удаа хэвлүүлж, ЗХХБ-ын түүхт 70 жилийн ойд өргөн барив.

1992 он

Улсын Дээд Шүүхийн бүгд хурал 05 дугаар сарын 19-ний өдөр “Ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих талаарх хуулийн заалтыг хэрэглэх тухай” 37 дугаар тогтоол гаргав.

УДШ-ээс 8-р сарын 7-нд “Ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдэлхээс чөлөөлөх талаарх хуулийн заалтыг тайлбарлах тухай” 71 дүгээр тогтоол гаргав.

“Ардын эрх” сонины 1992 оны 10-р сарын 20-ны № 156 (460)-д сурвалжпагч ТДашбалдангийн “Дээлтэй хянагч, шинельтэй ялтан” гэсэн нийтлэл хэвлэгджээ. Энэ нийтлэлд Чойр, Маантын хорих ангиудад албан хаагчдын амьдрал хүндхэн байгаа тухай дурдсан байна.

Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрыг энэ оноос эхлэн Хорих байгууллагуудыг удирдах газар гэж нэрлэх болов.

1993 он

Монгол Улсын Их Хурлаас 12 дугаар сарын 06-нд “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хууль”-ийг батлан гаргав.

Монгол Улсын Засгийн газар 01 дүгээр сард тогтоол гаргаж Гомбын Дэндэвийг Хорих байгууллагуудыг удирдах газрын даргаар томилжээ.

Хорих байгууллагуудыг удирдах газрын даргын 03 дугаар сарын 12-ны өдрийн А/20 тоот тушаалаар даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг албан тушаалын нэрээр томилжээ. Үүнд: Тэргүүн, дэд дарга болон тамга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт, үйлдвэр, эдийн засгийн тасгийн дарга нар орсон байна. Мөн тушаалаар зөвлөлийн ажиллах журмыг батлав.

Монгол Улсын Ерөнхий сайд П. Жасрай 11 дүгээр сард ХАУГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзан тэдний санал хүсэлтийг сонсч, энэ байгууллагыг ажлаар хангахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгов.

1994 он

Энэ онд батлагдсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 191 -234 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмыг заажээ.

ХБУГ-ын даргын 02 дугаар сарын 07-ны өдрийн А/15 тоот тушаалаар, Цагдаагийн дээд сургуульд Хорих байгууллагуудыг удирдах газрын нэр дээр суралцан бүх хичээлдээ онц сурч төгсөгчдөд 25000 төгрөгийн нэрэмжит шагнал олгож байх болов.

Улсын Их Хурлаас 05 дугаар сарын 10-нд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хууль” батлагдав.

1995 он

Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 09 дүгээр сард Хэнтий аймагт ажиллахдаа хорих 419 дүгээр ангид очиж ажилтай нь танилцах явцдаа зарим барилга байгууламж барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн өгчээ.

Улсын Их Хурлаас 12 дугаар сарын 11-ний өдөр “Хорихоос өөр төрлийн ял эдпүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль”-ийг батлан гаргав.

ХБУГ-ын дарга, хурандаа Г. Дэндэв тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шүүх яамны урилгаар өмнөд хөршид зочилсон байна.

1996 он

Монгол улсын Хууль зүйн сайдын 10 дугаар сарын 03-ны өдрийн 191 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах үүрэг бүхий мэргэжлийн тэнхим байгуулахыг Цагдаагийн ерөнхий газарт зөвшөөрчээ.

Монгол Улсын Их хурлаас 11 дүгээр сарын 15-нд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль”-ийг батлан гаргав.

Засгийн газрын 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс, Хорих байгууллагуудыг удирдах газрыг нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар /ШШБЕГ/ болгон өөрчлөн зохион байгуулж, даргаар нь хошууч генерал Лхамсүрэнгийн Гарамжилыг томилсон байна.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 237 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт Шийдвэр гүйцэтгэлийн газар, Хорих ял эдлүүлэх газрыг байгуулж, даргаар нь хурандаа, Гэмбэлийн Бадам, хурандаа Лодойсамбуугийн Санжаасүрэн нарыг томилжээ.

ХБУГ-ын даргын 03 дугаар сарын 11-ний өдрийн А/21 тоот тушаалаар “Эрх зүй, албаны мэдээлэл” сэтгүүл гаргах болж, Хууль зүйн яаманд бүртгүүлэн 111 дүгээр гэрчилгээ авсан байна.

ШШБЕГ-ын даргын 03 дугаар сарын 29-ний өдрийн А/27 тоот тушаалаар даргын зөвлөлийн гишүүдийг албан тушаалаар нь батлав. Үүнд: Дэд дарга, Тамга, Хөдөлмөр эрхлэлт, санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, Гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлтийн тусгай тасаг, Шуурхай албаны тасгийн дарга, газрын ерөнхий ня-бо, газрын даргын гүйцэтгэх ажил эрхэлсэн туслах нар байхаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 07 дугаар сарын 05-ны өдөр 151 дүгээр зарлигаар Роломсүрэнгийн Оюунбадамд Монгол Улсын гавъяат хуульч цол хүртээсэн байна.

Монгол улсын хорих байгууллагын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын арга хэмжээ хот, хөдөөд өргөн зохиогдов.

ШШБЕГ-ын дарга, хошууч генерал Л.Гарамжил тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ны ДЯЯ-нд зочилж, холбогдох гэрээ хэлэлцээр хийсэн байна.

1997 он

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын А/05 тоот тушаалаар даргын зөвлөлийн гишүүдийг Л.Санжаасүрэн, Г.Бадам, Л.Рэнчин, Д.Ганбат, М. Очирбат, О. Шагдарсүрэн, С. Наранцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Л.Санжаасүрэнгийн “Хүний эрх Монголын шоронд” сэдэвт ярилцлага (ярилцсан: Ж.Нэргүй) “Ил товчоо” сонины 1997.1.17- ны № 2-т нийтлэгдсэн байна.

1998 он

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 07 дугаар сард Хархорин дахь хорих 423 дугаар ангид очиж ажил байдалтай нь танилцаж, хоёр хоригдолд уучлал үзүүлэн сулласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхсайхан 01 дүгээр сард Амгалан дахь хорих 421 дүгээр ангид очиж ажил байдалтай нь танилцав.

ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Л.Санжаасүрэнгийн “Шоронд хүнлэг харилцааг төлөвшүүлнэ” сэдэвт ярилцлага “Засгийн газрын мэдээ” сонины 1998.02.07- ны № 27 (979)-д нийтлэгдсэн байна.

Мөн оны 11 дүгээр сард Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

Мөн 04 дүгээр сарын 30-нд Гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг Авдрантаас Тахирсоёот буюу Таширын аманд шилжүүлэн байршуулах нүүдэл зохион байгуулагдсан байна.

УИХ-ын дарга Р.Гончигдорж 4-р сард Олон улсын хорих байгууллагын холбооны ерөнхийлөгч ноён Роналд Никкелийг хүлээн авч уулзав.

1999 он

Монгол Улсын Засгийн газрын 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор цагдаагийн хурандаа Жанчивринчингийн Содмандахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар томилов.

ШШБЕГ-ын даргын 03 дугаар сарын 12-ны А/35 тоот тушаалаар даргын зөвлөлийг шинэчлэн батлав. Үүнд: Төрийн захиргааны удирдлага, Хорих ял эдлүүлэх газар, Шийдвэр гүйцэтгэлийн газрын дарга, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, ХЯЭГ-ын Харуул хамгаалалтын хэлтэс болон Хорих 401 дүгээр ангийн дарга нар байхаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 08 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Дугаржавын Батжаргалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар томилсон байна.

Хорих 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих анги 09 дүгээр сарын 24-ны өдөр 25 жилийн /1974-1999/ ойгоо тэмдэглэв.

ШШБЕГ-ын даргын 08 дугаар сарын 31-ний өдрийн А/115 тоот тушаалаар даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд: Л. Гарамжил, П. Загдаа, Л. Санжаасүрэн, О. Дагвадорж, Д. Даваа-Очир, Д. Эрдэнэсүх, А. Байжамц, А. Лхагваа нарыг оруулан баталсан байна. Мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд ерөнхий гүйцэтгэгч Д. Солонгоог нэмэн оруулсан байна.

ШШБЕГ-ын даргын 12 дугаар сарын 29-ний А/209 тоот тушаалд “Хоригдлыг нийгэмшүүлэхэд зориулж оюуны болон эд материалын их тусламж үзүүлсэн”-ийг тэмдэглээд Шинэ Зеланд улсын иргэн Маргарет Карри, Герман улсын иргэн Донг Ван нарыг тус бүр 20000 төгрөгөөр шагнав.

2000 он

Монгол Улсын Засгийн газар 04 дүгээр сарын 24-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын сүүлийн 5 жилийн /1996-2000/ ажлын тайланг авч хэлэлцэв

УИХ-аас 07 дугаар сарын 07-нд “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарч, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажил зохион байгуулагдсан байна.

Засгийн газраас 07 дугаар сард “Тусгай хэрэгцээний газарт хамруулах тухай” 113 дугаар тогтоол гаргаснаар төвлөрсөн болон аймаг, нийслэлийн харъяалалтай хорих ангийн хамгаалалт, үйлдвэрлэлийн бүсийг тусгай хэрэгцээний газарт хамруулах болов.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 258 тоот тушаал 07 дугаар сарын 06-нд гарч Цагдаагийн Академийн дэргэд Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын “Маршал” хууль зүйн дээд сургууль байгуулахаар шийдвэрлэж, дүрмийг баталжээ.

Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын 80 жилийн ойг тэмдэглэх тухай” 24 тоот тушаал 09 дүгээр сарын 13-ны өдөр гарав.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын бүтэц, орон тоог батлах тухай” 44 тоот тушаал 09 дүгээр сарын 25-нд гарчээ. Энэ тушаалын дагуу Захиргааны удирдлагын газар, Үйлдвэр, санхүү хангалтын газрыг шинээр байгуулах болов.

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар сарын 10-ны 146 дугаар захирамжаар Жамцын Чойжанцанг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар томилсон байна.

2001 он

БНХАУ-ын Хууль зүйн яамны сайдын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдоржийн хамт Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж. Чойжанцан 03 дугаар сард БНХАУ-д зочлов.

ШШББ-ын түүхт 80 жилийн ойг 8 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр зарлигаар А. Лхагваад Монгол Улсын гавъяат хуульч цол хүртээжээ.

2002 он        

Мөн 01 дүгээр сарын 10-нд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” батлагдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 03 дугаар сарын 15-ны өдөр ШШГЕГ ын харьяа Баянзүрх, Зайсан дахь хорих ангиуд, гяндан, хугацаагүй хорих тусгай салбарын ажил байдалтай танилцаж, мөн өдөр ШШГБ-ын удирдах ажилтнуудтай уулзаж дэлгэрэнгүй үг хэлсэн.

УИХ-аас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гаргав.

Засгийн газар 08-р сарын 1-нд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 155 дугаар тогтоол гаргав.

2003 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 03 дугаар сард “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах төв, орон нутгийн байгууллагуудыг удирдах ажилтны зөвлөгөөн” болов.

ШШГЕГ-ын дарга, хурандаа Ж.Чойжанцан тэргүүтэй төлөөлөгчид /П.Бадамдорж, П.Хосбаяр/ ХБНГУ-д айлчлал хийж, Нордрейн Вествален муж улсын хорих байгууллагын ажилтай танилцав.

ШШГЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид /Х.Пүрэвсүрэн, Ш.Булган/ Ази, Номхон далайн бүс нутгийн Хорих байгууллагуудын удирдах ажилтны 23 дугаар бага хуралд оролцов.

2004 он

ШШГЕГ-ын дарга, хурандаа Ж.Чойжанцан тэргүүтэй төлөөлөгчид /Б.Амардорж, Д.Бат-Очир/Ази, Номхон далайн бүс нутгийн Хорих байгууллагуудын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнд оролцов.

2005 он

ШШГЕГ-ын дарга, хурандаа Ж.Чойжанцан тэргүүтэй төлөөлөгчид /Б.Идэрмөнх/ БНХАУ-ын Шандонг мужийн Чиндоо хотод болсон “Хорих байгууллага ба нийгэм” сэдэвт Олон улсын бага хуралд оролцов.

Хонг Конгт болсон Олон улсын Хорих байгууллагын нөхөрлөлийн удирдах ажилтны хуралдаанаас Монгол Улсын Хорих байгууллагыг 111 дэх гишүүнээр бүртгэж авсан байна.

2006 он

Монгол Улсын Засгийн газрын 6 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Дугаржавын Батжаргалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.

Монгол Улсын Их Хурлаас 6 дугаар сарын 23-нд “Өршөөл үзүүлэх тухай” хууль гаргав. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлөх зорилт бүхий энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өргөн цар хүрээтэй ажил зохиогдсон юм. Хууль болон уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж УДШ-ээс 6-р сарын 26-ны өдөр гаргасан 30 дугаар тогтоолын дагуу бүгд 2424 ялтан /хоригдол/ суллагдсан нь нийт хорих ял эдлэгсдийн 31.0 хувь байв. Харин насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ял эдэлж байсан 115 хүүхэд бүгд суллагдаж, шорон хаалгаа барьсан баярт үйл явдал болов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 85 жилийн ойг 09 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж, энэ арга хэмжээнд дотоод орлогоосоо 14.3 сая төгрөг зарцуулжээ.

2007 он

Мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А/17 дугаар тушаал гаргаж “Сүлд” биеийн тамир, спортын хороог байгуулж, даргаар нь Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, дэд хуранд Г.Пүрэв-Очирыг томилсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Намбарын Энхбаяр мөн оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт морлон ирж тус газрын удирдлагатай уулзан ажил байдалтай нь танилцаж үүрэг чиглэл өгөв. Мөн Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийнхээ хамт ШШГЕГ-ын “Апдарын танхим”-тай танилцах явцдаа “Хүндэт дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж үлдээсэн юм.

УИХ-аас 8 дугаар сарын 03-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийг тус тус батлан гаргав.

Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ханой хотноо мөн оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн Хорих байгууллагуудын удирдах ажилтны ХХVII бага хуралд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Засгийн газрын 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жирийн дэглэмтэй Хорих 439 дүгээр анги /Булган/, Хорих 435 дугаар анги /Дархан-Уул/-д ял эдэлж байсан 149 ялтныг Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид хүргэх, түүнчлэн Авдарант дахь онцгой дэлгэмийн Хорих 403 дугаар ангид ял эдпэгсдийг /740/ Булган, Дархан-Уул аймгийн хорих ангиудад нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон онцгой арга хэмжээг зохион байгуулсан юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдсан энэ арга хэмжээ 8, 9, 11, 12 дугаар саруудад 3 үе шаттайгаар явагдаж, түүнд нийт 148 офицер, ахлагч, 43 машин оролцов. Ингэж 889 ялтныг нүүлгэн шилжүүлэх нарийн бэлтгэл, зохион байгуулалт шаардсан уг ажиллагаа ямар ч зөрчилгүй явагдсан байна.

2008 он

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 33 дугаар зарлиг гаргаж ШШГЕГ -ын харъяа Хорих 401 дүгээр ангийн Сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, хошууч Очирын Эрдэнэчулуунд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн оны 03 дугаар сарын 11-ний өдөр 62 дугаар зарлиг гаргаж “Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-д Шүүхийн шийдвэр гуйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалыг цэргийн цолны “бригадын генерал” зэрэглэлтэй байхаар нэмэлт оруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн оны 03 дугаар сарын 17-ны өдөр 71 дүгээр зарлиг гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Дугаржавын Батжаргалд бригадын генерал цол хүртээв

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, хурандаа Г.Пүрэв-Очир даргатай “Сүлд” спорт хорооны анхдугаар Спартикад зохион байгуулагдав.

Монгол Улсын гавъяаттамирчин Э.Бадар-Ууган, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт тамирчин З.Энхзориг, П. Сэрдамба нар “Бээжин-2008” зуны 29 дүгээр олимпийн тоглолтын боксын тэмцээнд оролцох эрх авч амжилттай оролцов. 54 кг-ийн жинд Энхбатын Бадар- Ууган алтан медаль, 48 кг-ийн жинд Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль тус тус хүртэж дэлхийд алдар цуугаа мандуулан, хамт олноо төдийгүй монгол түмнээ баясгасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 8-р сарын 24-ний өдөр 243 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсын гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууганд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

2009 он

УИХ-аас 07 дугаар сарын 9-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль” батлан гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-р сарын 17-ны өдөр 107 дугаар зарлиг гаргаж. Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээв.

ШШГЕГ-ын зарим ажилтан Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүнд оролцон 02-р сарын 11-ээс 08-р сарын 19 хүртэлх хугацаанд Сьерра Леон улсад НҮБ-ын энхийг сахиулах үүрэг амжилттай гүйцэтгэв.

Монгол Улсын Засгийн газар 10-р сарын 07-ны өдөр 312 дугаар тогтоол гаргаж Дархан- Уул, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяанд жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги байгуулах, онцгой дэглэмтэй хорих 425 дугаар ангийг чанга дэглэмтэй болгож өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв.

Австрали Улсын Перф хотноо 11-р сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдан Ази, Номхон далайн Хорих байгууллагын удирдах ажилтны 29 дүгээр Бага хуралд төлөөлөгчид оролцов.

2010 он

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 01-р сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоол гаргаж ШШГЕГ-ын дэргэд Төрийн албаны салбар зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй (Апбан тушаалаар нь) байгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар 4-р сарын 21 -ний өдөр 100 дугаар тогтоол гаргаж Дугаржавын Батжаргалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн хурандаа Мядагийн Ганхүүг мөн газрын даргаар томилов.

БНПУ-ын Хорих байгууллагын удидах газрын дарга, хурандаа Каетан Дубиел тэргүүтэй төлөөлөгчид 8-р сарын 25-30-ны өдрүүдэд Монгол Улсын ШШГЕГ-т ажпын айлчлал хийв.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Шүүх яамны Эрх зүйн туслалцаа, гадаад ирсэн хамтын ажиллагааны газрын дарга, ноён Ву Шүйзэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, БНХАУ-ы хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм. Мөн төлөөлөгчид 08-р сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын үйл ажиллагаатай танилцав.

Ази, Номхон далайн бүс нутгийн Хорих байгууллагын удирдах ажилтны 30 дугаар Бага хурал 10-р сарын 3-8-ны өдрүүдэд Канад Улсын Ванкувер хотноо зохион байгуулагдаж ШШГЕГ-ын дарга, хурандаа М. Ганхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

УИХ-аас 12 дугаар сарын 02-ний өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль батлан гаргав.

2011 он

Хууль зүй, дотоод хэргийн сайд 01 дүгээр сарын 12-ны өдөр 08 дугаар тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2011 оны 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Засгийн газар 01 дүгээр сарын 25-ны өдөр “Тогтоолын хавсралтанд нэмэлт оруулах тухай” 25 дугаар тогтоол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гарагт тэмдэглэж байхаар заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн оны 2-р сарын 24-ний өдөр 27 дугаар зарлиг гаргаж, Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны боксын дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзоригт Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цол хүртээв.

Цагдан хорих төвийн 1000 хүний багтаамж бүхий барилгыг 120 ортой, иж бүрэн тоноглолдсон эмнэлгийн хамт ашиглалтанд оруулж, 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвөөс сэжигтэн, яллагдагсдыг шилжүүлэн байрлуулав.

Монгол улсын Засгийн газрын 6 дугаар сарын 22-ны өдрийн “Журам батлах тухай” 189 дүгээр тогтоолоор “Хорих байгууллагын албан хаагчдад албан ажпын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам” батлагдав.

Монгол улсын Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 25-ны өдөр Дээд офицерийн “Бригадын генерал” цол хүртээх тухай 222 дугаар зарлиг гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Мядагийн Ганхүүд “Бригадын генерал” цол хүртээв.

2012 он

Монгол улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын Хороо 01 дүгээр сарын 17-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоол гаргав.

Монгол улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын Хороо 5 дүгээр сарын 02-ны өдөр “Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын талаар авах арга хэмжээний тухай” 22 дугаар тогтоол гаргав.

Монгол улсын Засгийн газар 05 дугаар сарын 09-ний өдөр “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” 159 дүгээр тогтоол гаргав. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд ‘Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Мэргэжпийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулсугай” гэж заасан юм.

Монгол улсын Засгийн газар 6 дугаар сарын 05-ны өдер “Хөтөлбөр батлах тухай” 193 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ.

Монгол улсын Засгийн газар 10 дугаар сарын 20-ны өдөр 103 дугаар тогтоол гаргаж, Цагдаагийн хурандаа Далайхүүгийн Ядамдоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.

2013 он

Монгол улсын гавьяат хуульч, бэлтгэл хурандаа Р.Оюунбадам “Монгол улс дахь эмэгтэйчүүдийн хорих ял оногдуулалт, эдлүүлэлтийн онол, практик” сэдвээр МУИС-д докторын (РМ.О) зэрэг хамгаалав.

2014 он

Монгол улсын Засгийн газрын 5 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаар тогтоолоор хурандаа Суурийн Баяндалайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.

Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр сарын 26-ны өдрийн 367 дугаар тогтоолоор Бригадын генерал Баянмөнхийн Билэгтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.

2015 он

ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны менежер, Уулын спортын ОУХМ, хошууч Б.Цэвээндаш байгууллагынхаа тугийг далайн түвшнээс дээш 7189 метрийн өндөрт мандуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль зүйн салбарын 2015 оны “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан тул Хууль зүйн сайд Д.Дорлигжав ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтэд “ӨРГӨМЖЛӨЛ” гардуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Б.Алтангэрэл 9 дүгээр сарын 25-нд “Хорих ял эдлүүлэх ажиллагааны онол, арга зүйн асуудал” сэдвээр Хууль сахиулахын их сургуульд докторын (РhD) зэрэг хамгаалав.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Төмс, хүнсний ногооны зоорь барих ба засах тухай” 333 дугаар тогтоолоор анхлан байгуулагдсан хорих 421 дүгээр анги түүхт 50 жилийн ойгоо 2015 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол улсын Засгийн газар 11 дүгээр сарын 23-нд “Зарим хорих ангийг өөрчлөн зохион байгуулах тухай” 460 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоолд: Дамжин өнгөрүүлэх ангийг Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж, хорих 411 дүгээр анги, МСҮТ-ийн байршлыг өөрчлөх тухай заасан байна.

2016 он

2016 он Монгол Улсын тулгар төр үүсэн байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн баяр давхцан тохиосон түүхэн онцлогтой жил байв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа түүхт 95 жилийн ойг угтан олон арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

Монгол Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар зарлигаар ШШГЕГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн …. дугаар зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Цэвэгмэдийн Амгаланбаярт Бригадын генерал цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, хошууч Түвшинтөгсийн Батчимэг, дэд хурандаа Базархандын Цэвээндаш, Паралимпийн хүрэл медальт, ахмад Энхбаярын Содномпилжээ нар Монгол Улсын Гавьяат цол хүртэв.

Хорих анги, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Завхан, Төв аймаг дахь ШГА, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэсэгт “Нэг цонхны үйлчилгээ бүхий контор, цагдан хорих байрыг шинээр барьж ашиглалтад орууллаа.

2016 онд бид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 50 айл, Өвөрхангай аймгийн Хархорин сумд  6 айлын хаус орон сууцыг барьж ашиглалтад оруулж,  түлхүүрийг нь гардуулан өгөөд байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 50 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ШШГБ-аас хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээний нэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдынхаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран, идэвхтэй ажиллаж байгааг онцлон хэлж, Паралимпийн хүрэл медальт, ахмад Э.Содномпилжээд шинэ 3 өрөө байрных нь түлхүүрийг гардуулан, өргөө гэрийнх нь хойморт алд цэнхэр хадаг зүүж өгч, спортын өндөр амжилт хүслээ.

Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд “Ажлын бээлий”-ний үйлдвэр, Өмнөговь аймаг дахь ШГА-ны “Мужааны цех”, Туркын хамтын ажиллагааг зохицуулах агентлагийн  буцалтгүй тусламжаар Хорих 441 дүгээр ангид төмрийн цехийг шинээр тус тус байгуулсан.

Хүний Эрхийн Үндэсний Комисстой “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хэрэгжилтийн тайланг дүгнэн хэлэлцэж, тус Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хүний эрхийг хангах чиглэлээр, ялангуяа Хорих анги, Цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах,  хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлон дүгнэв.

Европын холбооны Чех, Франц, Унгар, Герман, Швейцар, Их британи-Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайд, консулууд, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хамтаар Багануур дахь Хорих 427 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаад тэднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Хорих 427 дугаар анги нь өөрийн үндсэн чиг үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгааг дүгнэн илэрхийлсэн юм.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсны 810 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 1024 бөх барилдаан уран мэхээ уралдуулан, хүч чадлаа сорьсноос “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахмад Төрөөгийн Баасанхүү, дэслэгч Нэгдэлийн Жаргалбаяр нар 6 даван Монгол Улсын Харцага цолтнууд болов.

Монголын Жудо академийн нэрэмжит залуучуудын багийн нээлттэй тэмцээнд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид амжилттай оролцон, хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ.

Монголын үндэсний сурын холбооноос үндэсний сурын харвааны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд оруулсан сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, амжилтыг нь үнэлж, “Сүлд” биеийн тамир спортын хороог XVII жарны бичин жилийн “Шилдэг байгууллага”-аар шалгаруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 агентлаг, байгууллагаас ШШГЕГ 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарч “Тэргүүн” байр эзлэв.

Монгол Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг Хууль зүйн сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/56 дугаар тушаалаар 2016.07.21-23-ны өдрүүдэд зохон байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 100 дугаар зарлигаар ШШГЕГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан.

Архангай, Баянхонгор, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн “Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгыг барьж ашиглалтад тус тус оруулсан.

2017 он

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуульд нийцүүлэн Засгийн газрын тогтоолоор 7, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад сайд, Улсын ерөнхий прокурортой хамтарсан тушаалаар 36,  ШШГЕГ-ын даргын тушаалаар 12 эрх зүйн актуудыг батлуулсан. УДШ, УЕП, ХЗДХС-ын хамтарсан тушаалын дагуу “Сургагч багш бэлтгэх сургалт”-д тус байгууллагын нэр бүхий 17 алба хаагч хамрагдаж ШШГТХ-ийг сурталчлан таниулах зорилгоор 2017.06.11-23-ны өдрүүдэд төв, орон нутгийн хорих анги, салбар нэгж болон хууль сахиулах байгууллагын 4578 алба хаагчдад сургалт зохион байгуулсан.

ШШГЕГ-ын даргын 2016.11.14-ний өдрийн А/220 дугаар тушаалаар “ШШГБ-ын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах ая тухтай ажиллах нөхцөл бий болгох, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, амьдралын түвшин, ахуй нөхцөлийг дээшлүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, тэдний мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх гэсэн 6 зорилтын хүрээнд 41 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Тус санамж бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсаны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.2-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий бүтэц, зохион байгуулалтыг нутаг, дэвсгэрийн зарчмаар аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх газарт удирдлагыг төвлөрүүлж, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албадыг “газар”, “хэлтэс”-ийн зохион байгуулалтад оруулан аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нээлттэй, хаалттай хорих анги, салбар нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн.

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн архив байгуулагдаж батламжаа авсан.

401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн “Нэг цонхны үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”-ыг барьж ашиглалтад оруулсан.

407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Нэг цонхны үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”- ыг барьж ашиглалтад оруулсан.

409 дүгээр хаалттай хорих ангийн дэргэд барьж буй Нэгдсэн хорих ангийн барилгыг барьж ашиглалтад оруулсан.

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн 100 ортой 4 давхар эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан.

Ховд аймаг дахь ШШГГ- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ыг барьж ашиглалтад оруулсан.

2018 он

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгосонтой холбогдуулан ШШГЕГ-ын даргын “Алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх тухай” 2018.02.08-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тус байгууллагын удирдах ажилтнуудад өгсөн үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ШШГЕГ-ын даргын 2018.04.03-ны өдрийн А/78 дугаар тушаалын дагуу ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь хорих анги, байгууллагуудад “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд, ШШГЕГ-ын алба, газар, нийслэлийн хүрээний хорих анги, байгууллагуудын ахлах мэргэжилтнүүд болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж буй 173 удирдах ажилтнуудыг оролцуулсан “Сахилга хариуцлагын нэгдсэн зөвлөгөөн”-ийг  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус тус зохион байгуулан нийт бие бүрэлдэхүүнд сахилга, хариуцлага, дэг журам, гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд байгууллагын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж нийт 56 анги, байгууллагын 2860 алба хаагчийг хамруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд “Хорих ангид онцгой нөхцөл байдал үүссэн үед тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт “Дархан бүргэд” команд штабын сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн Засаг даргын тамгын газар, Прокурор, Цагдаа, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 330-р анги, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн нийт 300 гаруй алба хаагч оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг(TИKA)-тай хамтын ажиллагааны хүрээнд “ТИКА”-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах”, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах, мэргэжил олгох зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий  “Төмрийн цех”-ийг 441 дүгээр ангид байгуулсан.

Өвөрхангай аймаг дахь ШШГГ-т “Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ыг ашиглалтад оруулсан.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийг 300.0 сая төгргөний төсөвт өртгөөр барьж ашиглалтад оруулсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги: 4 давхар, 1922 м2 талбайтай, 13х36м харьцаатай албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусч, алба хаагчдад түлхүүрийг нь гардуулан өгсөн.

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилга: 12 давхар, 5040 м2 талбайтай, 28*15м харьцаатай алба хаагчдын орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусч, алба хаагчдад түлхүүрийг нь гардуулсан.

2019 он

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээлэл солилцох, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид “Телехяналтын төв”-ийг байгууллаа.

Хорих анги, байгууллагын ачааллыг бууруулах, хоригдогсдын жам ёсны эрхийг хангах, орчин нөхцлийг сайжруулах болон аюулгүй байдлыг хангах, хоригдогсдын дундаас гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн байрлалаас 452 хоригдогчийг Баянзүрх дүүрэгт байрлах 409 дүгээр хаалттай хорих ангийн байрлалд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Хоригдлыг ял эдлэх хугацаанд нь “сайн дурын нийгмийн даатгал”-д хамруулж, ажилласан жил тасалдахгүй тэтгэвэр, тэтгэмжийг авах эрх зүйн боломжоор хангах ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

Улсын хэмжээнд Шийдвэр гүйцэтгэгчдийн гуравдугаар нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн 3 бүлэг, 18 заалт бүхий “Зөвлөмж” гаргасан. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгдсэн тоо бүртгэл хөтлөх ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, сар, улирал, жилийн мэдээ, судалгааг “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем”-ээс цахим хэлбэрээр боловсруулах ажлыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг ил тод, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цахим хаяг нээн төлбөр төлөлт, авалтын талаарх мэдээллийг хүлээн авах програм хангамжийн хөгжүүлэлт хийн, гар утсанд зориулсан “Ш Г А” талууд” аппликейшн боловсруулан хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

“Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ыг батлуулан, ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.

Мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоогдсон этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулах, тэдгээрийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах түргэвчилсэн сорил, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтуурлын зэрэг тогтоох багажуудыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн.

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор Цагдаагийн байгууллагын “АСАП” санд нэвтрэх, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эсэх талаар лавлагааг цахим хэлбэрээр авах, эрэн сурвалжлагдсан этгээдүүдийн мэдээллийг тус санд бүртгэн оруулах ажлыг эхлүүлээд байна.

Ял эдлүүлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгахаар хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан батлууллаа.

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн “Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулж, алба хаагчдынхаа эрх зүйн байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа 2019 оны 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бага хуралд 25 гишүүн орон, хоёр олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож, бүс нутгийн хэмжээнд хорих анги, байгууллагын үйл ажиллагааны онцлог, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эдийн засгийн зарим нийтлэг хүндрэл, тулгамдаж буй сорилт, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал, бодлоо солилцлоо. Зочид төлөөлөгчдийн зүгээс хурлын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

2019 онд Улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 96,6 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл хөгжил, ололт амжилт, ахмад үеийнхний бүтээн байгуулалт, мэргэжлийн үйл ажиллагааны онцлогийг биет болон бусад хэлбэрээр бүрдүүлэх, алба хаагчдын албаны итгэл үнэмшил, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх болон байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор анги, байгууллага бүрт Түүхийн танхим байгуулах ажлыг зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн баталгааг хангах зорилгоор “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулаад байна. Энэ ажлын хүрээнд байгууллагын 100 гаруй эмэгтэй албан хаагчдын төлөөллийг оролцуулсан анхдугаар зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх  Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Оросын Холбооны Улсын Дотоод Явдлын Яамны харьяа их, дээд сургууль, удирдлагын академид 17 алба хаагч суралцаж байна. Мөн 16 төрөл мэргэжлийн 980 гаруй алба хаагчийг мэргэшүүлэх сургалтанд хамруулав. Хорих анги, салбар нэгжид шинээр томилогдон ажиллаж байгаа нийт 170 гаруй алба хаагчид “цэргийн хэргийн мэдлэг олгох давтан сургалт”-ыг зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг шинээр байгууллаа.

Мөн алба хаагчдыг орон сууцаар хангах, нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын 12 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 158 айлын 16 давхар 1 блок орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан контор, цагдан хорих байр, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид үйлдвэрийн байр бүхий хаалттай дэглэм хорих байрны барилгыг ашиглалтад оруулахаар бэлэн болгоод байна.

Ази-Номхон далайн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс ОУХМ Цогтбаатар, ОУХМ Ууганбаатар, ОУХМ Отгонбаатар нар алтан медаль, ОУХМ Энхрийлэн хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтууллаа.

“Рио-2016” Паралимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казахстан улсын Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон 247 кг-ыг хүнд жинг өргөж хүч чадлаа үзүүллээ. Энэ амжилтыг нь “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгээд байна.

Боксын тамирчин ОУХМ Г.Цэндбаатар 2019 он гарснаас хойш Тайландын эзэн хааны нэрэмжит олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, мөн 10-р сард Оросын холбооны улсын Екатеринбург хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж нийт 33 анги, салбар нэгжийн 343 алба хаагч, тамирчид оролцож хурд хүчээ сорин өрсөлдлөө. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги тэмцээний нийлбэр оноогоор тэргүүлж Аваргын цом хүртлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2019 онд гадаад улс орны ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнд

  • 01.21-ний өдөр Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Ардын дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай харилцан ойлголцлын санамж бичиг;
  • 2019 оны 08-р сарын 01-ны өдөр Москва хотноо Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Шийдвэр Гүйцэтгэлийн Холбооны Алба хооронд 2019-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр;
  • 2019 оны 09 дугаар сарын 24-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хорих байгууллагыг удирдах газартай хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулан бусад чиглэлээр дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.
In addition, nystatin works with no side effects, though it can cause a pseudo sickness that patients often confuse with side effects can i buy antibiotics online the drugs are used to kill bacteria. certainly, many people have benefited from using them neurontin online uk buy however, if bacteria were the only organisms that antibiotics killed, much of this book would be unnecessary order prednisolone i,ll assume that the same toxicity scale remains in place today order cytotec they can use their tendrils, or hyphae, to literally poke holes through the lining of your intestinal wall organism-specific varieties notwithstanding - can also kill big organisms, when they are taken in big doses ciprofloxacin without prescriptions buy this chapter addresses the possibility that antibiotics may help fungi to proliferate within the human body you, my friend, are a big organism