“Төрийн хуяг” шагнал

Энэхүү шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20-оос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гарган ажил үйлсээрээ тэргүүлсэн, байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх талаар идэвх зүтгэл, санаачилга, гарган ажилласан алба хаагчийг “Төрийн хуяг” өргөмжлөл, малгай, хантааз, цом, мөнгөн шагналаар шагнана. 

Цом нь 1921 онд байгуулагдсан “Гяндан салаа”-ны төрийн хуягийг билэгдсэн баримал байна.

“Төрийн хуяг” шагналын малгай, хантааз, цомын загвар

Шагнагдсан алба хаагчид

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 206 дугаар  тушаалаар:

  • Хорих 405 дугаар ангийн хянагч, ахлах ахлагч О.Баянмөнх
  • Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч А.Пүрэвдорж
  • Хорих 403 дугаар ангийн ахлах төлөөлөгч, ахмад М.Энхболд

ШШГЕГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн б/355 дугаар тушаалаар:

  • ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ХЯЭА-ны дарга, хурандаа Ш.Булган
  • 427 дугаар хаалттай хорих  ангийн дарга, хурандаа Б.Амардорж