Бидний бахархал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.

Токио-2020 паралимпын аварга, гавьяат тамирчин, дэд хурандаа Энхбаярын Содномпилжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн Сэрдамба нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.


Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн:

Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа Роломсүрэнгийн Оюунбадам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 151 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн байна.

Хошууч генерел Жамцын Содном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хурандаа Гомбын Дэндэв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар зарлигаар гавьяат хуульч цол хүртсэн байна.

Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, хурандаа Авирмэдийн Лхагваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хурандаа Жанчивын Чойндон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн байна.


Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн

ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, 441 дүгээр ангийн тусгай бүлгийн офицер, шатрын спортын их мастер, Олон улсын шатрын холбооны шүүгч Түвшинтөгсийн Батчимэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн байна.

ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны менежер, дэд хурандаа Базархандын Цэвээндаш нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртсэн байна.



Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн:

Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн байна.

Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн:

ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн Сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, хошууч Очирын Эрдэнэчулуун нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар зарлигаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна.