Бид мартахгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан анд нөхдийн маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлсийг бид өнө мөнхөд эргэн дурсан санаж явна.
№ | Амь насаа алдсан огноо | Зураг | Овог нэр | Төрсөн он | Хорих анги, алба салбар нэгж | Албан тушаал | Тайлбар |
1. | 1984.11.25 | Занагийн Сүрэнжав | 1925 | Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар /хуучнаар/ | Хянагч | Цагдан хорих төвийн /хуучнаар Ганц худаг/ харуулаар албан үүргээ гүйцэтгэж байхад нь Б нарын 6 хоригдогч оргохоор завдах үед амь насаа алдсан. | |
2. | 1990.07.26 | Лувсанжанцаны Пүрэвбат | 1960 | Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг газар /хуучнаар/ | Гүйцэтгэх алба, харуул хамгаалалтын хэлтсийн эрэлчин | Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангиас оргосон ялтанг Дорноговь аймгийн нутагт эрэн сурвалжлах ажиллагаанд оролцон оргосон ялтан баривчлах үед буудуулан амь насаа алдсан. | |
3. | 1994.03.27 | Нямын Шомбоон | 1943 | Хорих 413 /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА/ | Хянагч | 1991 оны 08 дугаар сарын 4-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа оргохоор завдсан ялтан толгойд нь хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан. | |
4. | 1994.11.20 | Авирмэдийн Лхам-Одсор | 1951 | Хорих 421 | Ээлжийн дарга | Оргосон ялтныг эрэн сурвалжилж явахад нь өөрсдийгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан гэх дүрэмт хувцас өмссөн хэсэг танхай этгээд бүлэглэн зодсоны улмаас амь насаа алдсан. | |
5. | 1996.01.03 | Чадраагийн Батаа | 1938 | Хорих 403 | Хянагч | Төв аймгийн Лүн сумын Авдрант дахь гянданд ял эдэлж байсан ялтнууд бүлэглэн, зэвсэглэн оргох үед амь насаа алдсан. | |
6. | 1996.01.03 | Булганы Аварга | 1974 | Хорих 403 | Хянагч | Төв аймгийн Лүн сумын Авдрант дахь гянданд ял эдэлж байсан ялтнууд бүлэглэн, зэвсэглэн оргох үед амь насаа алдсан. | |
7. | 2001.06.11 | Гомбын Ганбат | 1956 | Хорих 419 /Хэнтий ШГА/ | Хянагч | Хэнтий аймаг дахь Цагдан хорих байрнаас оргосон хоригдогчийг барьж цагдаад хүргэх замд уг этгээдийн гарт амь насаа алдсан. | |
8. | 2003.06.22 | Өлзийбатын Сүхбат | 1977 | Хорих 437 /Орхон ШГА/ | Хянагч | Орхон аймаг дахь Цагдан хорих байранд хоригдож байсан хоригдогч нар бүлэглэн оргох үед амь насаа алдсан. | |
9. | 2003.12.08 | Бямбасүрэнгийн Жадамба | 1962 | Хорих 427 /Багануур/ | Хянагч | Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат нутаг Юдэгийн ам гэх газарт албан үүргээ гүйцэтгэж байхад нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Г гэгч буудаж амь насыг нь хохироосон. | |
10. | 2013.12.01 | Ваанчигийн Сүхбат | 1982 | Сүхбаатар аймаг дахь ШГА | Шийдвэр гүйцэтгэгч | Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч, төлбөр төлөгч Б.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед нь буудаж амь насыг нь хохироосон. |