ЦЭВЭГМИДИЙН АМГАЛАНБАЯР

1959 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал

  • 1977-1982 онд ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаагчийн дээд сургууль
  • 1998-2000 онд ДЯЯ-ны Удирдлагын академийг тус тус төгссөн

Ажил эрхлэлтийн байдал

  • 1982-1988 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт мөрдөн байцаагч
  • 1988-1994 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуульд багш, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, ахлах багш
  • 1994-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст ахлах байцаагч, хэлтсийн дарга
  • 2000-2006 онд Замын цагдаагийн газрын дарга
  • 2006-2007 онд Цагдаагийн академийн захирал
  • 2007-2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын дарга
  • 2013-2016 онд Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал
  • 2016 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус ажилласан.

Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Амгаланбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол олгосон.

Show More