ДАЛАЙХҮҮГИЙН ЯДАМДОРЖ

1964 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.

Боловсролын байдал

  • 1983-1987 онд НАХЯ-ны ЦДСургууль
  • 2004-2006 онд ДЯЯ-ны Удирдлагын академид тус тус суралцсан

Ажил эрхлэлтийн байдал

  • 1987-2012 онд Өвөрхангай аймгийн Сант сумын Цагдаагийн хэлтэс, Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн ЗД-ын дэргэдэх Цагдаагийн хэлтэс, НХЖХГазар, Замын цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн ЗД-ын дэргэдэх цагдаагийн хэлтсүүдэд хэсгийн төлөөлөгч, дэд дарга, даргаар,
  • 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан.
Show More