ЛХАМСҮРЭНГИЙН ГАРАМЖИЛ

1948 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн.

Боловсролын байдал

  • 1964 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль
  • 1976 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль
  • 1988 онд мөн яамны академийг тус тус төгсжээ.

Ажил эрхлэлтийн байдал

  • НАХЯ-ны Галын болон Цагдаагийн байгууллагад 1967 оноос эхлэн байцаагч
  • ЦДС-д тэнхимийн эрхлэгч, Дорнод аймаг, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, ЦЕГ-ын Цагдаагийн хүрээний даргаар нийт 27 жил ажилласан.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1996 оны 1 дүгээр сараас Хорих байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдож, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгон, өргөтгөн зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 298 дугаар тогтоолоор даргаар нь томилсон.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр тушаалаар ШШБЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих  ял эдлүүлэх газрын даргаар, дараа нь 2003 оноос ШШГЕГ-ын даргын зөвлөхөөр  тус тус томилогдон ажиллаж байжээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Гарамжилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр зарлигаар “Хошууч генерал” цол олгожээ.

Show More