ГОМБЫН ДЭНДЭВ

1942 онд Архангай аймгийн Хотон суманд төрсөн.

Боловсролын байдал

  • 1975-1980 онд ЗХУ-ын ДЯЯ-ны академийг онц дүнтэй төгсөж

Ажил эрхлэлтийн байдал

  • 1970 онд Зүүнхараа дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид хөрөө рамын мастер
  • 1972 онд материал хангамжийн хэлтсийн хянагч
  • 1973 онд хотын барилга конторт барилгын мастер-тоо бүртгэгч
  • 1980-1985 онд Бэрлэг дэх ЗХХ-ийн колонийн улс төрийн орлогч дарга, намын үүрийн даргаар
  • 1985-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны 9-р хэлтэст ахлах байцаагчаар,
  • 1987-1993 онд Хонхор дахь хорих анги, Цагдан хорих төвийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт зохион байгуулагчаар
  • 1993 оны 1 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хорих байгууллагуудыг удирдах газрын даргаар
  • 1996 оноос Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад 1996 онд гавьяаныхаа амралтад гарчээ. 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлах түүхэн үүрэг биелүүлэхэд идэвхтэй оролцсон юм.

Тэрээр ХБУГ-ын даргаар ажиллаж байхдаа БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийг шинэчлэн боловсруулж батлуулах ажлын комиссыг удирдан амжилттай ажилласны дүнд 1993 онд “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хууль” батлагдан хэрэгжиж эхэлсэн байна.

 Г.Дэндэвийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас одон”, ойн медалиудаар шагнасан байна.

Show More