ШАТАРЫН БАТСҮХ

1905 онд төрсөн.

Боловсролын байдал

  • Зүүн хүрээнд шавилан сууж байгаад 15 насандаа хар болж, Дэлгэр Их уулын аймгийн бага сургууль, оюутны сургууль зэрэгт түр хугацаагаар суралцаж байсан тухай түүхэн баримтад тэмдэглэгдэн үлджээ.

Ажил эрхлэлтийн байдал

  • Цэргийн засан сайжруулах газарт улс төрийн удирдагч /дарга/, дараа нь намын товчооны даргаар ажиллаж байв.
  • ДЯЯ-ны сайдын 1938 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаалаар Төв Засан сайжруулахын орон гарсан улс төрийн удирдагчаар шилжүүлэн томилжээ.
  • 1939 оны 01 дүгээр сард улс төрийн хэрэгт дайчлан баривчилж, улмаар мөн оны 03 дугаар сарын 04-нд Онц бүрэн эрх комиссын II хурлын тогтоолоор цаазаар авах ял оногдуулан гүйцэтгэсэн байна. Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар магадлалаар Шатарын Батсүхийг цагаатгажээ.

Мөн газрын даргаар 1938 онд Санжаа, Цогтын Хайдав нар ажиллаж байсан тухай ном зохиолд болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын материалд тэмдэглэгдсэн нь бий.

Show More