Бид мартахгүй

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан анд нөхдийн маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлсийг бид өнө мөнхөд эргэн дурсан санаж явна.

Амь насаа алдсан огнооЗурагОвог нэрТөрсөн онХорих анги, алба салбар нэгжАлбан тушаалТайлбар
1.1984.11.25 Занагийн
Сүрэнжав
1925Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар /хуучнаар/ХянагчЦагдан хорих төвийн /хуучнаар Ганц худаг/ харуулаар албан үүргээ гүйцэтгэж байхад нь Б нарын 6 хоригдогч оргохоор завдах үед  амь насаа алдсан.
2.1990.07.26Лувсанжанцаны
Пүрэвбат
1960Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг газар /хуучнаар/Гүйцэтгэх алба, харуул хамгаалалтын хэлтсийн  эрэлчинМааньт дахь чанга дэглэмтэй хорих ангиас оргосон ялтанг Дорноговь аймгийн нутагт эрэн сурвалжлах ажиллагаанд оролцон оргосон ялтан баривчлах үед буудуулан амь насаа алдсан.
3.1994.03.27 Нямын
Шомбоон
1943Хорих 413 /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА/Хянагч1991 оны 08 дугаар сарын 4-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа оргохоор завдсан  ялтан толгойд нь хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан.
4.
1994.11.20
 Авирмэдийн
Лхам-Одсор
1951 Хорих 421Ээлжийн даргаОргосон ялтныг эрэн сурвалжилж явахад нь өөрсдийгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан гэх дүрэмт хувцас өмссөн хэсэг танхай этгээд бүлэглэн зодсоны улмаас амь насаа алдсан.
5.1996.01.03 Чадраагийн
Батаа
1938Хорих 403ХянагчТөв аймгийн Лүн сумын Авдрант дахь гянданд ял эдэлж байсан ялтнууд бүлэглэн, зэвсэглэн оргох үед амь насаа алдсан.
6.1996.01.03 Булганы
Аварга
1974Хорих 403ХянагчТөв аймгийн Лүн сумын Авдрант дахь гянданд ял эдэлж байсан ялтнууд бүлэглэн, зэвсэглэн оргох үед амь насаа алдсан.
7.2001.06.11 Гомбын
Ганбат
1956Хорих 419 /Хэнтий ШГА/ХянагчХэнтий аймаг дахь Цагдан хорих байрнаас оргосон хоригдогчийг барьж цагдаад хүргэх замд уг этгээдийн гарт амь насаа алдсан.
8.2003.06.22 Өлзийбатын
Сүхбат
1977Хорих 437 /Орхон ШГА/ХянагчОрхон аймаг дахь Цагдан хорих байранд хоригдож байсан хоригдогч нар бүлэглэн оргох үед амь насаа алдсан.
9.2003.12.08 Бямбасүрэнгийн
Жадамба
1962Хорих 427 /Багануур/ХянагчХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  харьяат нутаг Юдэгийн ам гэх газарт албан үүргээ гүйцэтгэж байхад нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Г гэгч буудаж амь насыг нь хохироосон.
10.2013.12.01 Ваанчигийн Сүхбат1982Сүхбаатар аймаг дахь ШГАШийдвэр гүйцэтгэгчСүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч, төлбөр төлөгч Б.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед нь буудаж  амь насыг нь хохироосон.