Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн товчоон

     Манжаас Монголыг эзэрхэн дарангуйлсан 220 гаруй жилийн төгсгөл үед шорон гяндангийн хүнд нөхцөл Богд хаант Монгол улсын төрд өвлөгдөн ирсэн бөгөөд Богд хаан, наймдугаар дүрд тодорсон Жавзандамба хутагт олноо өргөгдсөн он жилүүд буюу 1911-1914 онд төр, шашныг хослон барьсан хугацаандаа гяндангийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлүүлсэн. Богд хаант Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн яамдын нэг нь Шүүн таслах хэргийн бүгд захиран шийтгэгч яам байсан бөгөөд яамны бүтэц, үйл ажиллагааны чиглэлд хэрэгтэн ардыг хорьж цагдах, ял эдлүүлэх, тэдний бүртгэл дансыг хөтлөх ажлыг гүйцэтгэж байжээ.

     Богд хаан 1913 онд шинэ гяндан барих тухай зарлиг гаргаж, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яаманд, дараа нь Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яаманд өгч, улмаар шинэ гянданд зориулан хятадын гурван пүүстэй гэрээ байгуулж, хөлсөнд нь нэг түм, долоон мянган гурван зуун цаас төлсөн байна. Шинээр барьсан гяндангийн барилга нь гяндангийн дарга, хуяг нарын байрлах өрөө бүхий хэсэг, хэрэгтэн ялтныг тусгаарлан хорих байрууд, хүнд болон хөнгөн гэмт хэрэгт ял шийтгэгдэгсдийг хорих байрууд, бие засах газар, гаднах хашаа зэргээс бүрдсэн байжээ.

1921 оны Монгол Улсыг тунхаглан зарлан төр улсаа төвшитгөн байгуулах үед Ардын засгийн газраас хуучин төрийн байгууллагыг халж, Нийслэл хүрээнд 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон Ардын намын төв хороо, түр Засгийн газрын хамтарсан хурлаар Дотоод, гадаад, ерөнхий гэсэн 3 хэлтэстэйгээр Шүүх яамыг байгуулжээ. Тус яамны анхны бүтцэд багтан, Ерөнхий хэлтсийн харьяанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын суурь болох “Гяндан салаа” анх байгуулагдсан байна.

1924 оны 11 дүгээр сард хуралдсан Улсын анхдугаар их хурал, мөн онд хуралдсан Монгол Ардын намын III Их хурлаас хувьсгалт Монгол Улсын Хорих ял эдлүүлэх байгууллагын практик, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлж өгсөн байна. МАН-ын III Их хурлын тогтоолд “Гянданаа хоригдсон хэрэгтэнг ардын үйлдвэрт сургах, сургаж гэгээрүүлэх, аливаа шүүхийн тогтоолгүйгээр хэнийг ч хорихгүй байх, гяндан хорооны байдал муу байгааг сайжруулах, насанд хүрээгүй хөвгүүд, охид хэрэгт холбогдох тохиолдолд гянданаа хорихгүйгээр…гэгээрүүлэх, аливаа хэрэгтэн ардын дотроос хүн төлөв, засрах байдалтайг нь гянданаа хорихгүйгээр үйлдвэр хийлгэвэл зохих зэргийг тэмдэглэсэн байна.

Мөн Шүүх яамны тухай хэсэгт: Их гяндан ба улсын доторхи олон албан газруудын байдлыг Европын байдалд нийцүүлэх, аливаа ялтан хэрэгтний бие махбодид харшгүй зохих гяндангуудыг шинэчлэн байгуулах, ялтнуудыг үйлдвэрт зүтгүүлэх, сурган гэгээрүүлэх ажлыг харьяа Шүүх яамнаас эрхлэн явуулахыг тэмдэглэжээ.

Засгийн газрын 1925 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Их гянданг сайжруулах тухай” 16 зүйл дүрмийг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг Шүүх яаманд өгч, Улаанбаатар хотын төв гяндангийн барилгыг барих ажлыг 1928-1929 оны намар дуусгажээ.

Засан сайжруулах газрыг 1936 онд Дотоод явдлын яаманд шилжүүлэн өгч, шинэ гяндангийн барилга нь гэрэл гэгээ бүхий цонхнуудтай, 18 тасалгаатай, чулуун суурь, төмөр дээвэртэй, туйпуугаар үйлдэгдсэн их байшин ба мөн албан хэрэг явуулах контор хийгээд харуул манааны байр, гал тогоо, эмнэлэгтэй байсан байна. 1936 онд ажиллаж байсан Цэргийн яамны болон Дотоод явдлын яамны засан сайжруулах газруудыг нэгэн адил Дотоод явдлын яаманд харьяалуулан зохион байгуулалт хийснээр хорих ял эдлүүлэх ажиллагаа нэгэн удирдлагад төвлөрсөн байна.

1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар болгон өргөтгөн зохион баигуулж, улмаар 1981 оноос НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын удирдах газар гэж нэрлэх болж, НАХЯ-ны сайдын 1981 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаар тушаалаар Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колониудын орон тоог баталж, офицер 535, ахлагч 264, хянагч 480, энгийн ажиллагсад 290 буюу 1569 орон тоотой байхаар баталжээ

Мөн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, татан буулгадаг байсныг НАХЯ-ны сайдын тушаалаар болгон өөрчилж, 1985 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт шилжүүлсэн тогтолцоог өөрчилж 1991 оноос Хууль зүйн яаманд шилжүүлэн, 1992 оны 47 дугаар тушаалаар Хорих ангиудыг удирдах газар гэж нэрлэх болсон байна.

1921-1992 он хүртэлх хугацаанд Хорих байгууллагуудыг удирдах газар хэмээх нэршлийн доор хорих ял шийтгэгдэгсдийг нийгмээс тусгаарлан хөдөлмөрлүүлэх, хүмүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан.

Улсын Их Хурлаас 1996 онд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа, хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулах хууль нэгтгэн батлагдсаны дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар,

2001 онд төвлөрсөн болон орон нутгийн нийт 27 хорих анги, нэгдсэн эмнэлгийг харьяалан ажиллаж, хорих анги дахь үйлдвэрлэлийг сэргээж, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ажиллаж, улмаар Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага нь 1968 оноос аж ахуйн тооцооны зарчим дээр суурилан ажиллаж байсныг өөрчилж, улсын төсвөөс санхүүжих болсон.

2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гарч, эрх зүйн томоохон шинэчлэл хийснээр ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, хоригдогчийн ахуй нөхцөлийг дээшлүүлэх, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишиг хандлагад нийцүүлж, ажиллагааны үр дүнгээс хамаарч шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, төвлөрүүлсэн урамшууллаас зардлаа нөхөж, өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог бий болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг үндэслэн хөрөнгө тогтоох, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн этгээдийг өртэй этгээдийн бүртгэлд бүртгэж нийтэд зарлах, бусад барьцаалсан эд хөрөнгөд ажиллагаа явуулах зэргээр эрх зүйн шинэ зохицуулалтыг хуульчилан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон илүү өргөн хүрээтэйгээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хорих анги, цагдан хорих байруудыг хуульд заасан стандарт шаардлагад нийцүүлэн өөрчлөх чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, ялтныг татан оролцуулснаар нэг талаас тэднийг байнгын ажлын байраар хангах, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх суллагдсны дараа нийгэмд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж, өөртөө итгэлтэй байх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.

Ардын хувьсгалын дараах үед эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааг эрх зүйгээр зохицуулах бие даасан хуулиуд батлагдсан. Тухайлбал:

  • 1931 оны “Монгол Ард Улсын дотор аливаа хэрэгтэн, ялтныг засан сайжруулах ажлын тухай хууль”,
  • 1966 онд “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль”,
  • 1981 онд “Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль”,
  • 1993 онд “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай хууль”,
  • 1994 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хууль”,
  • 1995 онд “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль”
  • 1996 онд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль”

/Тус хуулийг хэрэгжүүлэх зорилгоор МУЗГазар 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 299 дүгээр тогтоол гаргаж, Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын Шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг Хорих байгууллагуудыг удирдах газарт нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгож, өргөтгөн зохион байгуулав./

  • 1999 онд “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль”,
  • 2000 онд “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль”,
  • 2002 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”
  • 2017 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” шинэчилсэн найруулга;
  • 2020 оны 01 дүгээр сард “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсон.

/Одоо мөрдөгдөж байгаа тус хуулинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэс, журмыг нарийвчлан тогтоож өгсөн./

Тус байгууллага нь байгуулагдсан цагаас хуулийг дээдлэх, хүний эрхийг хангах, шударга ёсыг бэхжүүлэх үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсний зэрэгцээ эх орны бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил дэвшилд ч томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм.

In addition, nystatin works with no side effects, though it can cause a pseudo sickness that patients often confuse with side effects can i buy antibiotics online the drugs are used to kill bacteria. certainly, many people have benefited from using them neurontin online uk buy however, if bacteria were the only organisms that antibiotics killed, much of this book would be unnecessary order prednisolone i,ll assume that the same toxicity scale remains in place today order cytotec they can use their tendrils, or hyphae, to literally poke holes through the lining of your intestinal wall organism-specific varieties notwithstanding - can also kill big organisms, when they are taken in big doses ciprofloxacin without prescriptions buy this chapter addresses the possibility that antibiotics may help fungi to proliferate within the human body you, my friend, are a big organism