Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалтын хэлбэр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалтын хэлбэр нь:

1. Дотоодод явуулах сургалт:

а/ Бага бие бүрэлдэхүүний ахлагч бэлтгэх анхан шатны сургалт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд орох сонирхолтой иргэдээс сэтгэхүйн болон эрүүл мэнд, бие бялдарын шалгалт авж тэнцсэн иргэдийг ШШГЕГ-ын дарга болон ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01, А24 дугаар хамтарсан тушаалын дагуу “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх курсд  2 сарын хугацаанд хамруулдаг.

Ахлагч бүрэлдэхүүнд орох хүсэлтэй иргэд дараах материалыг үнэн зөв бүрэн бүрдүүлж сургалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл / өөрийн гараар бичсэн байх/;

2. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ ;

3. Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндий дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4. Гурван үеийн түүх намтар;

5. Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;

6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

7. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;

8.  Эмнэлэгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

9. Цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг тус бүрдүүлнэ.

б/ Офицерын бүрэлдэхүүнд бэлтгэх анхан шатны сургалт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицерын бүрэлдэхүүн болон нөөцийг ХСИС-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд 4 жилийн хугацаатайгаар бэлддэг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд алба хаадаг албан хаагчид нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад албаны сургалт зохион байгуулах журам”-д зааснаар албаны сургалтад хамрагдаж, цуглуулбал зохих кредит цагийг 3-аас доошгүй жилийн хугацаанд бүрэн цуглуусан тохиолдолд, цол нэмэх, албан тушаалд дэвшин томилогдох боломж бий болдог.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд суралцах хүсэлтэй “Бүрэн дунд боловсролтой”-той иргэд дараах материалыг үнэн зөв бүрэн бүрдүүлж сургалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

1. Суралцуулахыг хүссэн өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

3. Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндий дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4. Гурван үеийн түүх намтар;

5. Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/ зэргийг тус тус бүрдүүлэн өгнө.

в/ Бакалаврын болон магистр, докторын боловсролын зэрэг олгох сургалт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын магистрантур сургалтад хамрагдахыг хүссэн албан хаагч даарх болзол, шалгуурыг зайлшгүй хангасан байна. Үүнд:

1.Бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан:

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги, албадад цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэл сонирхолтой

3. цаашид судалгаа, шинжилгээний ажил хийх дур сонирхолтой

4. Сургалтад хамрагдахыг хүссэн жилийн хугацаанд сахилга, ёс зүйн зөрчил гарган, арга хэмжээ авагдаагүй авагдаагүй байх зэрэг болзолийг хангасан байна.

Докторантурын сургалтад хамрагдахыг хүссэн албан хаагч дараах болзол шалгуурыг хангасан байна.

1. Магистрын зэрэг хамгаалснаас хойш мэргэжлээрээ 3-аас доошгүй жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги, албадад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа

2. Байгууллагын болон мэргэжлийн сэтгүүлд 5-аа доошгүй удаа мэргэжлийн чиглэлийн нийтлэл, өгүүлэл нийтлүүлсэн.

3. Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага гаргасан эсхүл хамтран оролцсон, байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан

 4. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхолтой байх зэрэг болзолийг хангасан байна.

Магистрантураар, докторантурын сургалтад хамрагдахыг хүссэн албан хаагч дараах материалыг үнэн зөв бүрэн бүрдүүлж сургалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

1. Суралцахыг хүссэн өргөдөл

2. Сургалтын төлбөр төлөх хэлбэр

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Ажил байдлын тодорхойлолт, байгууллагын санал

5. Бакалаврын боловсрол эзэмшсэнийг гэрчлэх диплом, хавсралт

г/ Мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтныг эрхэлсэн ажил үүргээ мэргэжлийн түвшинд чанартай хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, мэргэшсэн төрийн албан хаагчийг байнга тасралтгүй сургах, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтыг тухайн оны баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

д/ Удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах сургалт:

Шүүхийн шийдвэв гүйцэтгэх ерөнхий газраас албан хэмжээнд зохион байгуулах алба хаагчдыг давтан сургах сургалтыг төлбөргүй явуулдаг. Тухайн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд 5-аас дээш жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг тухайн байгууллагын төсвийн бус зардлаар шинээр мэргэжил олж авах буюу эзэмшсэн мэргэжлээр нь мэргэшүүлэн давтан сургах сургалтын зардлыг бүрэн хэмжээгээр болон хөнгөлөлт үзүүлэх байдлаар зохион байгуулдаг.

Мэргэшүүлэх болон давтан сургах сургалтыг дараах байдлаар төрөлжүүлэн явуулна. Үүнд

1. Удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах сургалт

2. Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч нарын сургалт

3. Хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан ажилтнуудын сургалт

4. Нийгмийн ажилтны болон сэтгэл зүйч нарын сургалт

5. Эмч нарын сургалт гэх мэт

Scroll To Top