ШШГЕГ-ЫН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД “ЭЙБЛ” ПРОГРАМЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтэс, тасгийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд 09 дүгээр сарын 16-ны өдөр “Байгууллагын дотоод удирдлага”-ын “Эйбл” програмыг нэвтрүүлэх сургалтад хамрагдлаа.

ШШГБ-д уг програмыг нэвтрүүлснээр байгууллагын дотоод ажил, албан хаагчдын уялдаа холбоог сайжруулах, албан бичиг боловсруулах, дамжуулах үйл ажиллагаа, мэдээллийг цахимаар хурдан шуурхай солилцохоос гадна бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх давуу талтай юм. Мөн байгууллагын албан хаагчдын  болон нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг хянах бүрэн боломжтой болох юм.

Дараагийн сургалтад ШШГЕГ-ын харьяа Хорих анги, алба, нэгжийн бичиг хэргийн ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байна.

Scroll To Top