ШШГБ-ын Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалтын бүртгэл явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургууль дээр “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх мэргэжлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд тус сургалтад хамрагдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад шинээр ажилд орох хүсэлтэй дор дурдсан шаардлага хангасан иргэд 2015 оны 01 дүгээр сарын 19-ны дотор

 

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2.гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;

3.иргэний үнэмлэхийн хуулбар;

4.боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

5.эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/;

6.оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

7.урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;

8.төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;

9.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

10.нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;

11.цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/;

12.эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

13.цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар зэрэг материалыг бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 108 тоотод ирүүлнэ үү.

 

Тавигдах шаардлага:

 

Эрэгтэй:    

– ШШГБ-д ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

– Ял шийтгэл эдэлж байгаагүй;

– 30 хүртэлх настай;

– Бие бялдарын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;

– Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй;

– Цэргийн жинхэнэ алба хаасан /1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;

 

Эмэгтэй:

Зөвхөн Ял шийтгэл эдэлж байгаагүй тогооч, эмч, эмнэлэгийн мэргэжилтэй иргэдийг материалыг хүлээн авна.

Scroll To Top