Хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч нарын мэргэшүүлэх, давтан сургалт амжилттай болж өндөрлөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн Хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч нарыг мэргэшүүлэх давтан сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад нийт 68 алба хаагч хамрагдсан бөгөөд “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулах зарчим”, “Хүний нөөцийн тогтвор суурьшлийн талаар”, “Ажлын байрны  тодорхойлолт”, “Ажлын гүйцэтгэл, үнэлгээний  аргачлал, үр дүнгийн гэрээ”, “Чиглүүлэх болон хөгжүүлэх сургалтын удирдлага”, “Зохион байгуулалт, Хүний нөөцийн менежментийн  үндсэн ойлголт”, “Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох арга зам”, “Монгол хэлний найруулга зүй”, “Захиргааны ерөнхий хууль”, “Хувь хүний хөгжил, манлайлал”, “Цалин хөлс, урамшуулал”,  “Цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал”, “Ажилласан жил тооцоход анхаарах зүйлс”, “Архив, бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, тамга тэмдэг хэрэглэх стандарт”, “Хүний нөөцийн программ ашиглалт” зэрэг сэдвүүдээр Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ-ын Санхүү хангамжийн газрын Санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн Аюулгүй байдлын профессорын баг, Төрийн албаны зөвлөл, Монголын Хүний нөөцийн боловсролын институт, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын үндэсний дээд сургууль, “Хан голомт” төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хичээл, сургалтыг заан явуулав.

Мөн сургалтын үйл ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир нар нийт алба хаагчдад холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч, ажлын амжилт хүссэн юм.

0322

Scroll To Top