Хорих анги, албанд бясалгалын сургалт явагдаж эхэллээ

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан “Хорих ял эдлэгсдэд зориулсан бясалгалын хөтөлбөр”-ийн хүрээнд Тогтоол гүйцэтгэх газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бясалгалын сургалтыг “Випашяна” судлалын төв, “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”, Шри шри амьрах урлаг бясалгалын төв, Монголын рейки холбоо, Хорих 401, 407, 409, 411, 417, 421, 425, 437, 439, 445, 461 дүгээр ангиуд хооронд байгуулсан  хамтран ажиллах гэрээний дагуу бясалгалын сургалт эхлэн явагдаж байна.

Бясалгалын сургалтын ач холбогдол нь хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ял эдэлж буй ялтан, хоригдогсдод сэтгэл зүйн болон амьдрах ухааны боловсрол олгох, өөрийгөө удирдан жолоодож тайвшруулах чадвартай, амьдралын эерэг хандлага, зөв дадал, бодол санаатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

 zurag moz

ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН ТАСАГ

Scroll To Top