Хорих анги, албадад бясалгалын сургалт амжилттай явагдаж байна

Untitled-1

 Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасгийн төлөвлөгөөт ажлын хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Хорих 413 дугаар анги, “Шри Шри-Амьдрах урлаг” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу багш Л.Отгонбаяр, Н.Урнаа нараар удирдуулан, бясалгал йогийн дасгал хичээлийг 200 ялтан, 32 албан хаагчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Алба хаагчид бясалгалын сургалтад хамрагдсанаар хууль, эрх зүйн хүрээнд ялтантай зөв боловсон харилцах, ажлын байрны стресс буурах, мөн ялтнуудын хувьд йогийн дасгал хийснээр тэвчээр хатуужил суулгах, эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэх, уур бухимдлаа барьж сурсанаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх зэрэг ач холбогдолтой билээ.

Scroll To Top