Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх курсын бүртгэл эхэллээ

cover Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуултай хамтаран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх 60 хоногийн сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ны өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 108 тоотод дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү.

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл / өөрийн гараар бичсэн байх/;

2. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ ;

3. Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндий дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4. Гурван үеийн түүх намтар;

5. Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;

6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

7. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;

8.  Эмнэлэгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

9. Цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг тус бүрдүүлнэ.

Scroll To Top