ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

      Төв Аймгийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403, 415, 417 дугаар ангийн дарга, тоо бүртгэл хариуцсан ажилтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулжээ.

       Зөвлөгөөнд Хорих 403 дугаар ангийн дарга, хурандаа П.Мөнхгэрэл, Хорих 415 дугаар ангийн дарга, хошууч Г.Амгаланбаатар, Хорих 417 дугаар ангийн дарга, хурандаа Ч.Энхбаатар  болон, тус ангиудын тоо бүртгэлийн байцаагч нар оролцсон байна.

       209306851602767563088419841303052o

          Хамтарсан зөвлөгөөнөөр  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасан  хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан “Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл”, 216 дугаар зүйлд заасан “Хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглох”, “217 дугаар зүйлд заасан “Хоригдлыг хорих ангийн гадна хөдөлмөрлүүлэх”, ял эдлүүлэх чиглэлээр Прокуророос авах зөвшөөрөл, бүрдүүлэх материал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлд заасан “Хорих ял эдлүүлэх, хорих ангийн дэглэм зэрэглэлийг өөрчлөхөд анхаарах асуудал”, Улсын ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/64 дугаар тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар” сэдвээр тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Аварзэд сургалт явуулж хэлэлцүүлжээ.

209302891602767616421747245917306o

Мөн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалтай уулзалт хийж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж байгаатай холбогдуулан хоригдлуудаас гаргаж буй санал хүсэлтийн талаар танилцуулж, хоригдлуудыг хугацааны өмнө тэнсэн суллахтай уялдуулан ялын тооцоог хэрхэн бодох талаар санал солилцож нэгдмэл ойлголтод хүрсэн байна.

Scroll To Top