ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-04-28

Тендер шалгаруулалтын нэр: Үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ШШГЕГ/201700018

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 100 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт санал болгож буй багцын нийт дүнгээр тендрийн баталгааг ирүүлнэ.

  • Багц 1 “Ажлын бээлийний резин наагч төхөөрөмж ” – 900,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • Багц 2 “Цегейк малгайны үйлдвэрийн тоног төхөөрөмж ” – 244,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • Багц 3 “Малын тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж ” – 1,150,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • Багц 4 “Сэлбэг ба бусад төхөөрөмж ” – 232,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2017 оны 05 -р сарын 29 -ны өдрийн 11 цаг 00 минут -аас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 5 -р сарын 29 -ний өдрийн 11 цаг 30 минут – т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө, Өөрийн байр, 3 дугаар давхар, 306 тоот өрөө Утас: 262870 , Факс:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Төрийн сан 100900012050 Тендерийн баримт бичгийн үнэ Албан хүсэлт /Тендерийн баримт бичиг олгох тухай/

 

 

Scroll To Top