Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг”-т өөрчлөлт орсонтой холбогдуулан ХСИС-ийн захирлын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ХСИС-ийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд оролцов.

22752754_139424690032772_1563445731_n 22752007_139424683366106_2144820727_n

Энэхүү арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, хурандаа Н.Гантулга бие бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Тэрбээр “Ардын хувьсгалтай нас чацуу ШШГБ-ын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, алба хаагчдын эрх зүйн байдлыг өнөө цаг үеийн шаардлага, олон улсын нийтлэг жишигтэй уялдуулан хуульчилсан 8 дахь удаагийн салбарын төрөлжсөн хуулийг Монгол Улсын хууль тогтоох байгууллага-УИХ 2017 оны 06-р сарын 09-ний өдөр баталж, 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс улс орон даяар даган мөрдөж байна.

 Энэ хууль ШШГБ-ыг эрүү, иргэн, захиргаанышүүхийн шийдвэрийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий гүйцэтгэх засаглалын байгууллага, алба хаагчдыг төрийн жинхэнэ бөгөөд цэргийн алба хаагч болохыг дахин тодотгон бататгасан.

22752754_139424690032772_1563445731_n

ШШГБ-ын ажил үүрэг бол иргэдээс төрийг үнэлэхэд голлох үзүүлэлт болдог нэн хариуцлагатай бөгөөд өргөн мэдлэг боловсрол, өндөр ёс зүй, харилцааны эв дүй, хариуцлага хүлээх чадвар, мэдрэмж шаардсан онцлог ажил тул энэ бүхнийг цаг ямагт алхам тутамдаа хэрэгжүүлэн ажиллах ёстойг удирдах ажилтны хувиар та бүхэнд үүрэг болгон, багш сурган хүмүүжүүлэгчийн хувиар зөвлөн уриалж байна” гэдгийг онцолсон юм. Тангараг өргөсөн албан хаагчид ёслолын жагсаалаар алхан хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулав.

 

Scroll To Top