Мэргэшүүлэх сургалт боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн Сургалт, Хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, архив-бичиг хэргийн эрхлэгч нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

surgalt01

Энэхүү сургалтад нийт 60 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлт мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуулийн талаар холбогдох албан тушаалтнууд хичээл, сургалтыг заан явуулав.

surgalt02

Мөн сургалтын үйл ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар нийт алба хаагчдад холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч, ажлын амжилт хүссэн юм.

Scroll To Top