Журам

ЭНД ДАРЖ ТАТАХ

МОНГОЛ УЛС

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2014  оны  06  дугаар сарын 16 -ны өдөр                                        Дугаар 72                     Улаанбаатар хот    

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход  мэргэшлийн шалгалт авах журам, заавар  батлах тухай

 

  Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.1.9,   Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 1.3-т заасныг баримталж,   Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын … -ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн  ТОГТООХ нь:

  1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход  мэргэшлийн шалгалт авах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах заавар”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас”-ны загварыг гуравдугаар хавсралтаар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэх жагсаалтын загвар”-ыг дөрөвдүгээр  хавсралтаар, “Бүртгэлийн хуудасны загвар”-ыг тавдугаар хавсралтаар, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтын зохион байгуулалтын хяналтын хуудасны загвар”-ыг зургаадугаар хавсралтаар тус тус  баталсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулахдаа энэхүү журам, зааврыг баримталж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд үүрэг болгосугай.

 

  1. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс  мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай”  Төрийн албаны зөвлөлийн 2010  оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                                                   Б.ЦОГОО

Scroll To Top