“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамрагдав

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь АНУ-ын Төрийн департматентийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн Товчооны дэмжлэгтэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхыг бэхжүүлэх” төслийг 1 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Төслийн хүрээнд Цагдаа, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их сургууль зэрэг 5 байгууллагаас сонгогдсон 200 гаруй алба хаагч, сургагч-багшийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамруулав.

Сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 10-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, төгсөгчдөд сертификатыг нь гардуулан өглөө.

Уг сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 30 алба хаагч хамрагдсан бөгөөд эдгээрийн 5 нь сургагч багшаар суралцаж, төгсөв.

JU5A4550

Scroll To Top