АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ТАЛААР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөр /2009-2019 онд/”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны сургалтыг орчин үеийн шинэлэг хэлбэрт шилжүүлэх, албан хаагчдын мэдлэг, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад албаны сургалт зохион байгуулах журам”-ыг батлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Шүүхийн шийвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын дунд 2013-2014 оны хичээлийн жилд явуулах албаны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар, нэгж, албаны хичээл, сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Scroll To Top