403 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар анги нь Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт байрлах Авдар хэмээх уул ус байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт үүсэн байгуулагдсанаас хойш эдүүгээ 38 дахь жилтэйгээ золгож байна. Тус анги нь анх үүсч хөгжсөн түүх нь Дорноговь аймгийн Хар Айраг суман дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колониос эхлэлтэй билээ.

     БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1966 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар зарлигаар Засанг Хүмүүжүүлэх Хөдөлмөрийн Колонийг Төв аймгийн Лүн суманд орших Авдар ууланд нүүлгэн шилжүүлж, Ногоон боржин чулууны ордыг ашиглахаар БНМАУ-ын СнЗ-ийн 1981 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 313-р тогтоол гарч уг ажлыг 1982 оны 04 сарын 01 дотор зохион байгуулахаар холбогдох яам, газрын дарга нарт тодорхой чиг үүрэг өгөгджээ. Уг тогтоолд Авдарантын орд газрын боржин чулууны дээжийг ЗХУ-д явуулан технологийн судалгааг 1982 оны 1 дүгээр улиралд багтаан хийлгэж энэ ажилд шаардагдах хөрөнгийг геологи хайгуулын ажлын хөрөнгөнөөс гаргахыг, гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо, Н.Самдан Геологи уул уурхайн үйлдвэрийн яам,/н.Мавлет/-д даалгаж, мөн Авдарантын боржин чулууны орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, ашиглалтын зураг төслийг зохиох тус орд газрыг төвийн эрчим хүчний системтэй холбох өндөр хүчдэлийн шугамыг 1982-1983 онд багтаан барих, түлш эрчим хүчний үйлдвэрийн яам /н.Очирбат/-д, Боржин чулуу олборлох, засахад шаардагдах машин механизмыг 1982 онд нийлүүлэхийг Материал техникийн улсын хороо, / н.Рэнчинпэлжээ/-д тус тус даалгасан байна.

     Үүний дараа 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн НАХЯ-ны Сайдын 1004 тоот тушаалаар Гнац худаг дахь Урьдчилан Хорих Төвд байрлаж байсн / Гянданг/ Авдарант дахь Онцгой дэглэмтэй хорих ангийн байрлалд, нүүлгэн шилжүүлэх талаао заасны дагуу 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гянданд ял эдлэж байсан 53 ялтныг хуяглан хүргэх ажиллагааг ЗХХБУГ-н харуул хамгаалалтын хэлтсийн дарга хурандаа Ч.Чадраабал удирдан зохион байгуулсан тухай гавьяат хуульч, хурандаа А.Лхагва номондоо дэлгэрэнгүй өгүүлжээ.

     Хоёр дахь нүүдэл нь 1996 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын “Гяндан Хугацаагүй хорих тусгай салбарыг Улсын иргэний хамгаалалтын байгууламжинд нүүлгэн шилжүүлэх тухай” 23-р тогтоол гарч бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр Авдарантын хорих ангид байрлаж байсан Хугацаагүй хорих тусгай салбар, Гяндангийн ялтнуудыг 1998 оны 04 дүгээр сарын 30 ний өдөр “ Таширын аман “ дахь Хорих 405 дугаар ангид нүүлгэн шилжүүлсэн байна.

     Тус ангийн гурав дахь нүүдэл нь Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Дархан-Уул, Булган аймгуудад байрлуулах тогтоол гарсантай холбогдуулан ШШГЕГ-ын даргын А/111-р тушаал батлагдан уг тушаалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгээр ахлуулсан”Тусгай бүлэг” 08 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулж байлаа.