ДУГАРЖАВЫН БАТЖАРГАЛ

1960 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал

  • 1981 онд Ереван хотын политехникийн дээд сургууль
  • 1984-1986 онд МУИС-ийн англи хэлний дамжаа
  • 1991-1992 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Данкүкийн Их сургуулийн хэлний болон хуульчийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд тус тус суралцаж төгссөн. Тэрээр Англи, Орос, Солонгос хэлний боловсролтойн дээр эрх зүйн салбарын профессор цолтой.
  • Улсын барилгын зургийн институтэд ажиллаж байхдаа цэргийн албанд татагдан, албаа хилийн цэргийн 20 дугаар отрядын заставт хааж, тэндээсээ НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элсэн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын нэр дээр суралцаж, 1986 онд онц дүнтэй төгсжээ.

Ажил эрхлэлтийн байдал

  • 1986-1989 он хүртэл ЗХХБУГ-ын харьяа 0409 дүгээр ангид улс төр хүмүүжлийн ажлын байцаагч, хүмүүжүүлэгч, 1989-1990 онд ЗХХБУГ-ын сургалтын төвийн орлогч захирал, зохион зааварлах албаны ахлах байцаагч, 1998 оны 10 дугаар сараас ШШБЕГ-ын дэд даргаар
  • Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар
  • 2001-2006 онд “Улаанбаатар” дээд сургуулийн захирлаар
  • Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар тогтоолоор дахин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдон 2010 онд чөлөөлөгджээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Батжаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 71 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртээсэн байна.

Show More