ЖАМЦЫН ЧОЙЖАНЦАН

1949 онд Архангай аймгийн Хотонт сумын Хонхор гэдэг газар төрсөн.

Боловсролын байдал

  • 1966-1969 онд Хууль цаазын дунд сургууль
  • 1976- 1981 онд Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны факультетийн хууль зүйн ангид суралцан хуульч мэргэжлээр төгссөн.
  • 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн салбарт магистрын зэрэг хамгаалсан.
  • 1974 онд ЗХУ-ын Ленинград хотод
  • 1996 онд АНУ- д хууль зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Ажил эрхлэлтийн байдал

  • 1969-1970 онд Төв аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор
  • 1970-1976 онд аймгийн прокурорын газарт чухал хэргийн мөрдөн байцаагчаар
  • 1981-1982 онд Төв аймгийн прокурорын газарт туслах прокурор
  • 1982-1992 онд Төв аймгийн прокурор
  • 1992-1993 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 1993-2000 онд Улсын Ерөнхий прокурорын орлогч прокуророор ажиллаж байжээ.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар захирамжаар Жамцын Чойжанцанг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар,
  • 2006 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын системийн хэмжээний ажилчин, албан хаагчдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан.
Show More