ЛОДОЙСАМБУУГИЙН САНЖААСҮРЭН

1947 онд төрсөн.

Боловсролын байдал

  • 1970-1975 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийн хуулийн анги
  • 1985-1987 онд ЗХУгын Коммунист Намын Төв хорооны Намын дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.

Ажил эрхлэлтийн байдал

  • 1966-1970 онд НАХЯ-нд төлөөлөгч, Өвөрхангай аймгийн НАХЯ-ны хэлтэст ахлах төлөөлөгч, НАХЯ-ны Дүн шинжилгээний тусгай тасагт ахлах төлөөлөгч, ахлах байцаагч, тасаг, хэлтсийн орлогч дарга, Дархан хотын НАХГ-ын дарга, НАХЯ-ны Намын хорооны нарийн бичгийн даргаар,
  • НАХЯ-ны сайдын 1989 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн б/145 тоот тушаалаар ЗХХБУГ-ын даргаар томилогдсон байна. ЗХХБУГ-ын харьяалалыг УЦСЕГ-аас гаргаж, Хууль зүйн яаманд шилжүүлэхэд мөн яамны орлогч сайд бөгөөд ЗХХБУГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. Тэрээр БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаар тогтоолоор албан тушаалаас өөрчлөгдөн, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байна.

            Л.Санжаасүрэн Монгол Улсын Хууль зүйн сайдын 1996 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 237 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх газрын даргаар томилогдож, 2000 оны 12 дугаар сар хүртэл энэ албан тушаалдаа ажиллажээ.

Show More