ЖАМЦЫН СОДНОМ

1933 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн.

Боловсролын байдал

  • ЗХУ-д Цагдан сэргийлэхийн дунд сургууль, МУИС-ийн хуулийн эчнээ ангийг төгссөн.

Ажил эрхлэлтийн байдал

  • 1950-1953 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд багийн ухуулагч, тэргүүлэгч,
  • 1953-1954 онд ДЯЯ-ны Дундговь аймаг дахь тусгай хэлтэст харьяа хорих ангид хянагч
  • 1954-1963 онд тус хэлтэст бичээч нарийн бичиг, Аюулаас хамгаалах чиглэлийн хэсгийн төлөөлөгч, Ахлах төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагч
  • 1966-1972 онд НАХЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсийн орлогч Цагдан сэргийлэх ангийн даргаар
  • 1972-1976 онд Увс аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн дарга, хилийн төлөөлөгч
  • НАХЯ-ны сайдын 1976 оны 662 дугаар тушаалаар Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар
  • НАХЯ-ны сайдын 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар тушаалаар Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга бөгөөд ЗХХБУГ-ын даргаар тус тус томилогдон 1976-1989 он хүртэл тасралтгүй 13 жил тус газрын даргаар ажиллаж байжээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Содномыг 1981 онд ЗХХБ-ын 60 жилийн ойгоор “Хошууч генерал” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-р шагнаж байжээ.

Show More