СҮХИЙН БААТАР

1927 онд Сэлэнгэ аймгийн Түшиг цагаан нуур сумын Зэлтэр нутгийн “Жаргалмандах” гэдэг газар төрсөн.

Боловсролын байдал

  • 1948-1952 онд ЗХУ-ын Свердловск хотын хуулийн дээд сургуульд суралцан төгсч, Монгол Улсын гадаадад суралцсан тэр үеийн дээд боловсролтой хуруу дарам цөөн хуульчдын нэг болжээ.

Ажил эрхлэлтийн байдал

  • 1952 оны 07 дугаар сараас Улсын прокурорын туслах бөгөөд Мөрдөн байцаах хэлтсийн дарга
  • 1955 оны 09 дүгээр сараас БНМАУ-ын СнЗ-ийн хэрэг эрхлэх газарт хуулийн мэргэжилтэн
  • 1959 оны 03 дугаар сараас Улсын прокурорын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.
  • 1963 оны 10 дугаар сард НАХЯ-ны сайдын 648 тоот тушаалаар Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилон, энэ албан тушаалд 13 жил тасралтгүй ажиллаж, цэргийн хурандаа цолоор шагнагджээ.
  • 1976-1982 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэрэг-агаарын цэргийн атташегийн туслах
  • 1982-1983 онд НАХЯ-ны ЦДС-д ар тал, хангалт эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.
Show More