ЦЭДЭН-ИШИЙН БАТХҮҮ

1917 онд төрсөн

Ажил эрхлэлтийн байдал

  • Дотоод яамны Төв аймаг дахь хэлтсийн даргаар хошууч цолтой ажиллаж байхад нь Сайдын 1948 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 179 дүгээр тушаалаар ЗХҮЛ ба ХАУГ-ын даргаар дэвшүүлэн томилжээ.
  • “Хоригдлуудыг төв, хөдөөгийн үйлдвэрийн лагериуд ба хорих ангиудад хэрхэн журмаар мөрдөн хорьж байх тухай” дүрмийг 1948 оны 04 дүгээр сарын 14-нд ДЯЯ-ны сайд, хошууч генерал Цэдэвээр батлуулсан бөгөөд энэ дүрэм нь 1 бүлэг, 304 зүйлтэй бөгөөд 1931 онд батлагдсан Монгол Ард Улсын дотор аливаа хэрэгтэн ялтныг засан сайжруулах ажлын тухай хуулийн хэмжээнд үйлчилж байсан гэж үзэж болно. 
Show More