ТАСРАНГИЙН БАВУУДОРЖ

Ажил эрхлэлтийн байдал

  • Сайдын 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалаар газрын даргаар томилогджээ.
  • Анх Намын төв хорооны шийдвэрээр ирсэн ба 1947 оны 07 дугаар сарын 07-нд ДЯЯ-ны намын хорооны дарга,  Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайд зэрэг өндөр албан тушаалд олон жил ажиллаж, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн байсан тухай хурандаа Ж.Санжмятав, генерал Ж.Содном зэрэг ахмад хүмүүсийн дурсамж яриа, хэвлэлийн хуудаснаа тэмдэглэгдсэн,
  • 1951 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын нэг дэх удаагийн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийг байгуулахад бүрэлдэхүүнд нь Т.Бавуудоржийг оруулан баталж байжээ. Т.Бавуудоржийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- оор гурав, “Алтан гадас” одонгоор гурван удаа тус тус шагнаж байжээ.

 

Show More